Монгол залуус бүтээсэн технологио экспортолж, анхны гэрээгээ хийлээ
Монголын клауд инноватор компани "Фибо клауд" нь Казахстан улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелекомын Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал, тус хоёр компани 2022 оны долоодугаар сараас эхлэн яриа хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд гурван сарын турш системийн туршилт, сайжруулалт, гэрээ хэлэлцээрийн шат үргэлжилсэн байна.
Энэхүү хамтран ажиллах гэрээ нь Монголын компани Төв Азид технологи экспортолж буй анхны томоохон гэрээ болж буйгаараа онцлогтой болж байна.
Гэрээний хүрээнд Казахстан улсын есөн хотод байрших Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээг үзүүлэх бөгөөд Монгол залуусын оюуны хөдөлмөрөөр бүтэж буй софтвейр систем зөвхөн дотоодын хэрэгцээ бус олон улсын хэрэгцээнд нийцэж чадна гэдгийг энэхүү үйл явдал харуулж байна.
"Транстелеком" компани нь 1999 онд байгуулагдсан 3,500 гаруй ажилтантай, нийт хүн амын 40 орчим хувьд үүрэн харилцааны үйлчилгээг үзүүлж ажилладаг, 14 хотыг холбосон 25,000 км шилэн кабелийн сүлжээний холболттой үндэсний томоохон компани юм.
Харин "Фибо клауд" компани нь 2018 оноос хойш үүлэн технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж cloud.mn болох Монголын анхны нийтийн болон хувийн клауд, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож одоогоор 1,000 гаруй дотоодын байгууллагуудын цахим платформын найдвартай ажиллагааг хангаж байна.
Amazon Web Service албан ёсны уулзалтуудыг тогтмол Улаанбаатартаа байгуулдаг "Фибо клауд" компанийн төслийг Amazon өөрсдийн албан ёсны сайт дээрээ өнгөрсөн жил гаргасан. Мөн тэд Forbes Mongolia 2021 шилдэг технологийн компаниар шалгарч байжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
з�##�уустаа баяр хүргэе монгол хүн ч уг нь сэтгэхүй сайтай даа
mundag baina amjilt
Amjilt
Mundag zaluuchuudad amjilt husey
Kazakstanii zah zeeliig bazahnee amjilt
mundag baina amjilt
Болж байна. Энэ чинь л юм шүү. Ай ти хөгжүүлэлт гэж энэ хавьцаа л ярина. Түүнээс оюутны төслийн ажил хийж төсвийн байгууллагад шахах, гадны технологи оруулж ирж оны шилдэг болох явдлыг хэлэхгүй.