Нийгмийн

АТГ-т шалгуулж буй "Өргөө" амаржихын захирал Ж.Энхцэцэг өөрийгөө өмөөрөв

"Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж буй аж. Тус эмнэлгийн ажилчдын зүгээс түүнийг авлигын хэргээр ийн шалгуулахаар хандсан бололтой.

Тэрбээр 2021 оны гуравдугаар сард тус эмнэлгийн захирлаар томилогдсон бөгөөд төрөх ээжүүдээс мөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж буй юм байна.

Тэгвэл тус эмнэлгийн захирал Ж.Энхцэцэг үүнийг ажилчид нь өөрийнх нь эсрэг хийж буй явуулга хэмээн өөрийгөө өмөөрч, тайлбар гаргажээ.

Тэрбээр " Би хэнээс ч мөнгө аваагүй. хэнийг ч хохироогоогүй. Надад хүний аманд "сайн" гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй.
Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана. Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ" хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий

Үнэндээ төрөх үед сувилагч болон бусад ажилтануудад мөнгө, бэлэг сэлт өгөхгүй бол хэцүүхэн байдалтай болдог гэсэн....

ҮНЭН
ҮНЭН

ХУЛГАЙ Ч ГЭСЭН ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХ НЬ ЗӨВ

Зочин
Зочин

Эмч сувилагч бүгдийг нь АТГ шалга

Зочин
Зочин

үнэхээр хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа хүнийг хохироодог тал бий шүү сайн л шалгаад үнэнч бол нэр төрийг нь сэргээх хэрэгтэ йшүү

Зочин
Зочин

үнэн зөв нь тогтоогдоосой

Зочин
Зочин

Чамайг чамаас өөр хэн ё өмөөрөхгүй, ядахдаа МАНингийн явуулга

Зочин
Зочин

Гүтгээд байдгаа боличих Тэгээд эмч нар нь согтуу хүн төрүүлээд төрсөн эхээс мөнгө нэхээд байх ё той юу ? Энэ заваан зүйлийг чинь засах гэж зүтгэж байгаа шүү Энэ даргыг солих санаархал хуучин нөхдүүдэд байгаа шүү

Зочин
Зочин

Нөгөө шударга гээд өөрийгөө магтаад байсан дарга мөн үү? Их л талархал хүлээмээр бүсгүй пм билээ дээ өөрийнх нь амаар бол...????????????????

Зочин
Зочин

Зээ минь одоо 11 нас хүрлээ. Би багш байсан хүн. Шавь маань эх баригч эмч. Охин маань төрөх гээд утсаар холбогдож тусламж хүслээ. Шавь маань жижүүртэй таарч бид ч санаа амарсан юм. Дараа нь охин маань яахав ийхэв гээд байх юм. Би болохоор гар хараад байхгүй байлгүй дээ миний шавь шүү дээ гэсэнсэн. Охин ч ийм ханштай гээд хэдэн цаас өгчээ. Авахгүй дээ гэж бодож байсан би мөнгөнд бүх үнэт зүйл гээгдэж байгаа юм бна гэж бодлоо

Зочин
Зочин

Тус эмнэлэг үүрлэсэн,асар их мөнгөжисөн,з/байгуулалттай мафин бүлэглэлийг илчлэх цаг нь болсон.Амжилт.

Зочин
Зочин

Аль ч үед ажлын төлөө шударга хүн ингэж хохирч явдаг юм байна даа ер нь ...

Ханд
Ханд

Үнэнээр явбал үхэр тэргээр ч туулай гүйцдэг гэдэг дээ, буруу зөв нь тогтоогдох байх... зөв юм хэлсэн хүнд хүн өштэй, холбогдох газрууд нь ялгаж салгах байх даа...

1111111
1111111

Луйварчдын арми ийнхүү ялалт байгуулав аа. Хувийн эмнэлэгтэй хүмүүсийг төрд битгий ажиллуул. Энэ салбарт ёс зүйн болон сахилгын зөрчлүүд амь бөхтэй оршсоор байгаад төр анхаарлаа хандуулах цаг нь болсон. Энхцэцэг эмчийг ЭМ-ийн сайдаар томли.

Гатан ээж
Гатан ээж

Энхцэцэгийг АТГ шалгах шалтгаан байхгүй гэсэн!

Иргэн
Иргэн

БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ ШУДРАГА ХҮН ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ БОЛНО!!! ГАГЦХҮҮ ХУДАЛ ХУУРМАГ Л ЯЛАХ ЁСГҮЙ ШҮҮ ДЭЭ!!! ҮНЭН МӨНИЙГ НЬ Л САЛГАХ ХЭРЭГТЭЙ БН НИЙГЭМД МАФИУУДЫН НОЁРХОЛ СӨНӨХ ЁСТОЙ!!!

З-ХҮҮХЭДИЙН ЭЭЖ
З-ХҮҮХЭДИЙН ЭЭЖ

ЗА ҮНЭНДЭЭ МӨНГӨ ӨГӨГӨӨГҮЙ БОЛ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЙТЭН ХӨНДИЙ БАЙДАГ НЬ ҮНЭН ШҮҮ!!! НЭГ ӨРӨӨНД БАЙГАА 2-ЭХИЙН МӨНГӨ ӨГСӨНТЭЙ Л ХАРИЦАНА ГЭЭД БОДЧИХ!!! ХУДЛАА ГЭВ ДЭЭ!!!

Зочин
Зочин

Одоо цагт шударга хүн төрийн албанд тэнцэхгүй.Ядаж дусал дуслаар хулгай хийгээд явбал далай болно. Ийм маягаар л төрийн алба хашвал төрийн хамгаалалтанд байна.

Холбоотой мэдээ

Back to top button