Мөлхөгчдийн өдөрлөг: Халуун орны том могой зэрэг олон содон амьтан үзүүлнэ

Монголд анх удаа Мөлхөгчдийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, маргааш буюу 2022.10.15-нд 11.00-16.00 цагийн хооронд Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-ийн хичээлийн III байранд ганцхан удаа зохион байгуулах ажээ.
Тус өдөрлөгт хэвлээр явагч, хоёр нутагтан, мөлхөгч, жижиг амьтан сонирхогчдод нээлттэй бөгөөд нас харгалзахгүйгээр оролцох боломжтой юм байна.
Энэ талаар МУБИС-ийн Биологийн тэнхимийн хичээлийн туслах ажилтан Б.Соддэлгэр “Хүмүүс хэвлээр явагч, хоёр нутагтан тэжээвэр амьтдаа олон нийтэд танилцуулах юм. Халуун орны том могойноос эхлээд өнгө өнгийн жижиг могой, гүрвэлүүдийг харуулна. Улаан номонд орсон сонин содон, ховор амьтдыг үзүүлэх юм. 15 орчим зүйлийн мөлхөгчдийг энэ удаагийн өдөрлөгт цуглуулна” гэв.
Төрөл бүрийн могойноос гадна гүрвэлүүд, гүрвэл хооллох өт хорхой, тарантула аалз , яст мэлхий гэх мэт амьтдыг ч өдөрлөгөөр танилцуулах юм байна. Хэдэн үеэрээ хүний гар дамжиж өссөн мөлхөгчдийн байгалийн зэрлэг зан алга болдог бөгөөд хортой нэг ч амьтан байхгүй гэдгийг онцоллоо.
Өдөрлөгийг зохион байгуулах болсон шалтгаан нь мөлхөгчдийн талаарх мэдлэгээр хангаж, энэ төрлийн амьтдыг гэм хортой гэж боддог буруу ойлголтыг залруулах, ажээ. Ховор амьтан, мөлхөгч тэжээгчдийн группийн гишүүд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байгаа юм байна.
Мөлхөгчид буюу хэвлээр явагчид нь яст мэлхий, гүрвэл, могой, туатар, матар зэрэг сээр нуруутан амьтдын парафилетик бүлэглэл юм. Энэ бүлэгт устаж үгүй болсон үлэг гүрвэл, плезиозавр, птерозавр зэрэг ч багтдаг байна. Гол шинж чанар нь хайрс бүхий зузаан арьс болон хүйтэн цустай байдаг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
х�##�уун орны амьттад сонирхолтой юмаа
Мөлхөгчид буюу хэвлээр явагчид гэхээр бас гайх�##�тай санагдаж бна шүү
Мэдлэгээ зузааруулах л хэрэгтэы дээ
Gaihaltai ochnoo