“Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх утга бүхий 77.41 сая төгрөгийн тендер зарлажээ. Тендерийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлчилгээний газар /ТӨҮГ/ зарласан байна.
Дээрх мөнгөн төгрөгөөр нийт 34 нэр төрлийн 355 ширхэг барааг худалдан авах ажээ. Үүнд:
- Ханын цаг
- Усны аппарат
- Автомат гутал арчигч
- Дулаан мэдрэгчтэй шөнийн харааны дуран
- Холигч
- Будаа агшаагч
- Электрон жин
- Гал тогооны миксер
- Уурын болон цахилгаан индүү
- Кофе чанагч
- Ногоо хадагчийн ир
- Зөөврийн батарейт өвс хөдөгч
- Гар шингэнт шахуурга
- Ахуйн тоос сорогч
- Радио
- Суурин мананцар уусгагчийн шуултуур
- Үсний хатаагч сэнс
- Универсал удирдлага
- Ус буцалгагч
- Хөргөгч
- Цахилгаан өвсний хадуур
- Ширээний цаг
- Ахуйн цахилгаан халаагуур зэргийг худалдан авах юм байна.
Эдгээр бараа бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ өөрийн хөрөнгөөр худалдан авах аж.
Тендерийн 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг тус өдрийн 10.10 цагт зохион байгуулах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хийх юмаа олж ядах юм аа.
Эрдэнэт үйлдвэр бол маш олон төрлийн үйлчилгээг явуулдаг газар.