“Өргөө” амаржих газрын ҮЭХ: Өдийг хүртэл тэвчсэн ажилчдадаа баярлалаа, одоо нэр төрийг нь сэргээмээр байна

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг захирал өчигдөр /2022.10.13/ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн өдөр тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо удирдлагынхаа хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлсэн бол захирал асан Ж.Энхцэцэг эмч, ажилчдын талаар эсрэг байр сууриа илэрхийлсээр байсан. Харин өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн хороо эмнэлэг дээрээ хэвлэлийн хурал дахин хийлээ.
Эмнэлгийн ҮЭХ “Биднийг өөрийн фээсбүүкээрээ дамжуулж, 15 зүйлээр гүтгэсэн. Энэ удаад ор үндэслэлгүй гүтгэсэн байдалд тайлбар өгье. Төрөлтийн өвдөлт намдаалтаас мөнгө авсан гэдэг. Тэр гуурс нь өндөр үнэтэй учраас оруулж ирдэг газраас нь худалдаж авдаг байсныг н.Дүүрэнбилэг захирлын үед төсөвт суулгаж, шийдсэн. Энэ захирал шийдээгүй. Үйлчлүүлэгчдэдээ хохироодог ялгавартай ханддаг гэх. Баримттай ярих ёстой. Хууль хүчинд ажиллаж байсан тэр хүн нь биднийг махны машин болгоно, хэрчинэ, амыг чинь бооно, хавтаст хэрэг нээнэ гэж хэзээ ч хаана ч сонсож байгаагүй үгээр доромжилж дээрэлхдэг. Архи уудаг гэх асуудал дээр бас л хэн гэдэг эмч архи уучхаад нярай үзэх гээд зогсож байсныг баримтаар мэдмээр байна. Нийгмийн энэ их стресс, ажлын ачаалал дунд ажилчид энэ мэт дарамт, доромжол дунд амьдрахад хэцүү. Захирал 2021 онд манай даргаар ирсэн үед манай нэг ажилтан алтангадас одонгоор шагнуулж, дээд зааланд тэмдэглэсэн. Захирал өөрөө ч тэнд байж хундага тулгасан. Дараа нь нэг эмчийг ажлаас нь халсан.
Чанар аюулгүй байдал алдагдсан гэдэг. Эмнэлгийн хүртээмж, боловсон хүчин , бараа материал дутмаг. Одоо л гэхэд эхоны эмч байхгүй. 4, 5 эмчийг дарамталсаар байгаад гаргасан. Тендерийн бус үнээр эмээ авч байгаа. Саван ариутгалын тендер бас байхгүй, няравт саван, ариутгалын бодис авья гэхээр бие бие рүүгээ шиддэг. Бид ийм л нөхцөлд ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр энд байгаа эмч, ажилчдадаа өдийг хүртэл тэвчиж ажилласанд талархал илэрхийлье. Одоо нэр төрөө бид сэргээмээр байна. Бид нар жил бүр ажилчдаасаа сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар ажилчид маш олон зүйл бичиж өгсөн. Ер нь өдөр бүр утсаар, бичгээр, биеэр гомдол мэдүүлдэг. Манай ажилчид маш хэцүү байна.

Манайхаас дарамтлуулж ажлаас гарсан хүмүүс холбогдох газруудад гомдол гаргасан. Гэвч та бүхэн дотроо дарга нартайгаа зохиц гэсэн шийдэл хэлсний дагуу учир ярилцья гэсэн боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Үүний дараа яамнаас шалгалт ирсэн. Шалгалтаар манай Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал эрүүл мэндийн салбарын мэргэжлийн бус, хууль хүчний хүн байна гэдгийг тогтоож ҮЭ болон холбогдох хүмүүст албан бичиг ирсэн. Тэгсэн хэдий ч энэ хүн ажлаа хийсээр, бусад хүмүүсийг дарамталсаар байгаа.
Энэ мэтээр тэд гүтгүүлсэн гэх асуудал бүр дээрээ тайлбар өглөө. Мөн захирал болон дэд захирлын ёс зүйгүй үйлдлүүдийг илчлэх бичлэгийг сэтгүүлчдэд дэлгэсэн юм.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөржаргал чи болио. Дүүрэнбилэг та 2 адилдаа адил годилдоо годил ш дээ. Энхцэцэг эмч шударга ажилласан.
Хөндлөнгөөс хошуу нэмэхэд Энхцэцэг гэдэг хүн чинь хэтэрхий дээрэлхүү давилуун юм шиг санагдсан.Хөөрхий хэдэн сувилагчийг зогсоож аваад үг сонсолгүй хашгичиж байгаа бичлэг байсан. Хүнтэй тэгж харьцаж болохгүй дээ
хүнтэй ажиллах горьгүй ш дээ. Заримдаа малаас дор хүмүүс зөндөө байдаг. Маанаг ч юм уу гэмээр тэгээд бас нэг муу зальтай хүмүүсээс хол явмаар л байдаг шүү
Хөндлөнгөөс хошуу нэмэхэд ээлжинд хоносон эмч сувилагч аль нь ч хүнд өвчтөнөө дараагийн ээлжиндээ танилцуулж хүлээлгэж өгдөг. Тэгээгүйн улмаас өвчтөн хүндэрч амь насанд нь эрсдэл учрах тохиолдол байдаг. Энхцэцэг эмч ажлын хариуцлагатай байхыг, өвчтөнөө хүлээлцэхийг шаардаж хашгичиж байгаа бичлэг. Чиний хайртай хүнийг хүнд байдалд байхад нь хайхрахгүй орхисон бол чи яах байсан. Чимээгүй байх байсан уу. Хүний эрүүл мэнд, амь насны төлөө хашгичих л болно.
Угаасаа дээрэнгүй, хатан зантай, ажилчдыг хүн гэж харьцдаггүйг нь мэдэх нэг нь мэднэ. Ажлаасаа халагдах болохоороо өөрийгөө өмөөрч үнэн худал сeнсацлаж байгаа. Яасан гэхээрээ эмч сувилагч нар дээрэлхүүлж дарамтлуулах ёстой юм. Тэр хувийн эмнэлэгтээ ажилчдаа дээрэлхэнэ биз. Та нар аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандмаар байна шүү.
ажлаа сайхан хийчих тэгэхээр хэн ч чамайг загнахгүй
Зөрчил гомдол гарах тухай бүрт нь асуудлыг тавиад шийдээд явсан бол өнөөдрийн энэ амь тариа хийх шатандаа эмнэлэг хүрэх ёсгүй байсан. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч болж дээ.
Энэ бол эмнэлэг бүрт тохиолддог жижиг асуудлууд ярьжээ, Энхцэцэг дарга харин эмнэлгийн чинь том асуудлыг ярьж байна.Ямар хүмүүс дотор нь байгааг ингэх тусам баталж байндаа
Ажлаас халсан хүмүүсийг ямар нөхцөлөөр халсан юм бэ? Бүгд архи угаад явахгүй нь тодорхой байхаа. Бүгд л архи уудаг, бүгдл болохгшй бүтэхгүй юм Энхцэцэг гэдэг хүн яриад нийтэд тэгээд ойлгуулчихсан. Би хувьдаа танай эмнэлэгт төрж байсан. Үнэхээр сайхан төрүүлж өгсөн үргэлж баярлаж явдаг шүү. Нийтээр нь муухай гэж хэлж болохгүй байхаа. хөөрхий өдөржин шөнжин ажиллаж байгааг нь эхчүүд бид харжил байдаг. Сайн эмч нар зөндөө байгаа.
Энэ үед л ҮЭ гишүүдийнхээ талд зогсохгүй бол өөр хэн ч зогсохгүй. Бүр төрийн яам ч зогсож чадахгүй. Тууштай тэмцээд бай.
Та нарын үнэн , худал чинь одоо л мэдэгдэнэ.
Төрөх гэж ядаж яваа эхчүүдээс мөнгө нэхсэн , хэдэн гуйлгачин хэвээрээ үлдсэн байх вий.
20-30-Н ЖИЛ АЖИЛСАН АРХАГ АВИЛГАЧИТТАЙ ТЭМЦЭЭД ЭЦЭСТ НЬ МАФИУУД НЬ ДИЙЛЭЖ БАЙГАА ЮМ БН ГЭЖ ОЙЛГОЛОО!!!
ХӨӨРХИЙ МИНИЙ МУУ ЗАХИРАЛ ЭРКА МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛААД АЖЛЫН ТӨЛӨӨ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ БАНДААЖАА Ч СОЛИХ ЗАВГҮЙ ЯВЖ БАЙТАЛ ХУДЛАА ӨРГӨДӨЛ ӨГЧ АРААС НЬ ГОШНОГО РУУ НЬ ХУРУУГАА ХИЙГЭЭД ЖААЛ УХЛААШТ. ДЭД ЗАХИРАЛ БОЛ ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН АРГА БАРИЛААРАА ЦУС ҮЗНЭ МАХНЫ МАШИНД ХИЙЖ ТАТАШ БОЛГОНО ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭНЭ БҮХ НАСААР НЬ ХОРИНО ЦААЗЫН ЯЛ ОНООНО ГЭДЭГ НЬ ИХ УУРЛАСАН ХҮНИЙ ҮГЭЭ. ЭРКА ЗАХИРАЛАА ТА МИНЬ МИНИЙ ХУВИЙН ЭМНЭЛЭГТ АСРАГЧААР ИРЧИХЭЭ ДААТГАЛ АЖИЛЛАСАН ЖИЛЭЭРЭЭ ХОХИРНО ДЭД ЗАХИРАЛАА ХАМТ АЦАР МИНИЙ ГУТЛЫГ ӨНГӨЛӨӨД ҮҮДЭН ДЭЭР СУУЖ БАЙГ. МАНАЙД ИРЭХЭД ТА ХОЁРТ АМАРАА МАХНЫ МАШИНД Ч ХИЙХ ХЭРЭГГҮЙ ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭХ Ч ХЭРЭГГҮЙ ХАРИН ӨӨРСДӨӨ САЙХАН БАРЛАГУУД БОЛЧИХОО ХЭЛ АМГҮЙ АМАР МАРГААШ ИРЭЭД АЖИЛДАА ОРООРОЙ.
Хэдэн жилийн өмнө танай эмч нар улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэг рүүгээ аваад явчихсан гэж яригдаж байсан. Тийм хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байгаа болохоор их сандарч байна л даа.
Гэмгүй сайхан дарга маань дэндүү л хүн байж дээ.
ҮЭХ үнэхээр ажилчдын эрх зөрчигдсөн бол эхнээс нь хамгаалж өмгөөлөх нь яасан юм татварын мөнгөө тайлагна гэхээр л хөдөлдөг гэнээ
ЭРДЭНЭЦЭЦЭГИЙГ СБДЦГ , СХДЦГ , НЦУГ - ЫН АХМАД АЛБА ХААГЧИД МЭДНЭ . ЯВДАЛТАЙ ХҮҮХЭН. ЦАГДААГИЙН НЭР ГУТААГААД ХАЯЧИХЛАА!
Төрөх газар авилгал хээл хахууль хууль бус үйлдэлүүд
олон жил бугшиж дэндүү газар авсан,одоо бүүр ч өөрчлөгдөхөөс өнгөрлөө л дөө
Bichleg uzehd darga guai arail denduu haragdsan.Emchluulegchiinhee hajuud ter ajilchid ruu biyee barij chadalgui tegj zagnaj hashigchihiig bodvol setgetsiin uurchlultui yumuu esvel humuusiin hajuud neeh mundag hun bolj haragdah geed poprood bgaamuul gej haragdaj bna lee.Unheer emnelguuded aldaa dutagdal bgaa Unheer shinechlel uurchlult hiij bgaa bol hural tsuglaan deeree helj yrij dugnej tsegnej bolno shuu dee.
Мэдлэгтэй, мэргэжилдээ чадвартай, шулуун шударга ч бж болно. Гэхдээ удирдах чадвартай хүн л удирдана. Үйлчлүүлэгчийн хажууд өвчтэй даралттай хүн бж болно ийм тоноор хашгирч ажилчдаа загнана гэдэг бол удирдагч хүний бүдүүлэг алдаа гэж бодож бн. Тэрнээс биш хөндөөд бгаа асуудлууд нь үнээн үнэн. Засах хэрэгтэй. Шаардлага тавилгүй л яахав. Бухимдсан ч бж болно. Гэхдээ чи удирдагч гэдгийг л сана.
Ер нь энэ хүнийг мэдэхгүй нэг харамсалтай зүйл нь хувийн эмнэлэгтэй эмч нарийг халах зүйтэй, тийм улсууд л ийм хэл ам хийж өөрсдөө ашигтай байлгах гэж явдаг,зөв шаардлага тавьсан хүн, хүмүүс одоо үед дарамталсан болдог болоод байгаа шүү хүний үг даахгүй, чадваргүй мэргэжилтний тоо ихэссэн дээ сайн хянаарайдаа
Битгий шаа
Өнөржаргал дүүрэнбилэг 2 бол хамгийн их ноотой улсууд байдаг шүү .энэ ҮЭХ дарга гэх хүнийг маш сайн шалгах ёстой.Өөрийнхөө луйврыг нууж шударгаар ажиллаж байгаа хүнийг гүтгэж байгааг хархад хамгийн адгийн шаар шавхруу шиг харагдаж байна.
энэ Өнөржаргал гэгч ҮЭ -н хорооны сонгуульт ажлыг хашдаг эмч 25 жил Өргөө амаржих газар эмч хийсэн би ажилтнуудаа бүгдийг танина хэнд юу болсныг байнга мэдэж байдаг гэж хэвлэлийн хурал дээрээ хэлж байна . хэдэн жилийн өмнө хүүхдийн тасгийн эрхлэгч эмч хүүхдийн шарлагын аппаратыг эмнэлгээс авч гаран хувийн эмнэлэгтээ тавин түүгээр мөнгө олж байхад та хаана байсан юм бэ .та бүхэн захирлаа зайлуулаад хуучин хэвэндээ үйлчлүүлэгчдийг мөнгө гэж хардаг алагчлан харьцдаг сахилга хариуцлага сул алдаагаа огт хүлээдгүй бузар зарчмаа чөлөөтэй явуулхаар болж байгаагаа хэвлэлээр уламжилж байгаа юм уу . Өнөржаргал та ч АЖЛАА ӨГЧ ХАЛАГД
Баярт гэдэг хүн хэний захиалгаар шударга ажиллаад халагдсан захирлыг буруутай болгохоор ҮЭ тэр хавсран гүтгэсэн мэдээ гаргажээ. Энэ ҮЭ н дарга нь ноо ой нөхөр байна даа
Эм тариагаа хийхгүй хулгай хийнэ гаднаас авахуулна төрөх эхчүүдийг мөнгө гэж харна ,давхар хувийн эмнэлэг ажиллуулна орлого нь хаагдахаар балиар авгай нар хуйвалдаж элдвийн бичлэг хүртэл хийнэ. Бузарууд Ажилаа хийж чадахгүй малнуудыг аашилж загнахгүй яадагын. Энэ дарамт биш .
Өнөржаргал өөрөө но-той шүү.
Энэ үилдвэрчний эвлэл гэдэг байгууллага ямар ч үүрэг гүйцэтгэдэг нь мэдэгдэхгүй байгууллага төрийн албан хаагчидаас албан ёсоор цалин дээрээс нь суутгал авч байдаг нэг эвлэл байдаг.Тэгээд ажилчидынхаа төлөө ажиллаж байгаа талаар доривтой ажил харагдадгүй.Энэ эвлэл чинь сайн дурын үндсэн дээр татвар төлж эвлэлдэн нэгдэж эрхээ хамгаалуулах байгууллага гэж боддог.Үйлдвэрчиний эвлэлийн татвар төлөхгүй гэхээр албан хүчээр авсан байдаг үүнийг болиулах хэрэгтэй.Тэгээд одоо үйлдвэрчиний эвлэлд татвар төлдөг нэг гишүүн Энхцэцэгийнхээ эсрэг ажилчидаа хөдөлгөх гээд байгаа юм биш үү.Үйлдвэрчиний эвлэл л юм бол Энхцэцэг захиралаа хамгаалах ёстой юм биш үү Үйлдвэрчиний эвлэлийн дарга аа.
Энэ Энхцэцэг гэдэг хүн ямар их мөнгөтэй яасан олон тролл ажиллуулдаг юм бэ? Авч чадсан юм бол өгч сураачээ, боломж үргэлж байдаг. Дарга байж болно гэхдээ хүний эрхийг уландаа гишгэнэ гэж хэзээч байхгүй