Нийгмийн
Б.Аялгуу охины хагалгааны зардал 100 хувь бүрдлээ

Төрөлхийн зүрхний гол судасны буруу байрлалтай, зүрх том гэх оноштой Б.Аялгуу охины хагалгааны зардалд 50 сая төгрөг шаардлагатай хэмээн хандивын аян өрнөсөн билээ.
Тэгвэл хагалгаанд шаардлагатай 50 сая төгрөг бүрдсэн байна.
Энэ талаар охины ээж Л.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “Хагалгааны зардал 100 хувь бүрдсэн. Сонгдо эмнэлэгийн гурван эмчдээ өнөөдөр /аравдугаар сарын 17/ үзүүлнэ. Эмчдээ үзүүлсний дараа хагалгаа хийлгэх улс болох Энэтхэг улс руу явах өдөр тодорхой болох юм. Мөн Монголын талаас бүрдүүлэх шаардлагатай бичиг байвал яаралтай бүрдүүлнэ” гэв.
Манай сайтын тус гэр бүлээс бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аштай юу дааа яасан сайхан мэдээ вэ
Эээ гялай минь
Сайхан сэтгэлт монголчууддаа баярл�##�аа