Нийгмийн

БНСУ-д зодуулсан монгол эмэгтэй: Намайг өргөдлөө буцааж тат гэсэн. Би айж байна

Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Манай улсаас БНСУ-д суугаа ЭСЯ энэхүү хэрэгт анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тус хүчирхийлэлд өртсөн эмэгтэй мэдээлэл өгчээ.

Солонгос эрэгтэйд зодуулсан эмэгтэй:

"Ажлаа эхлэх гээд байж байсан чинь дарга нь гэж нэг ах байнга загнаж, нойл ч оруулахгүй ажил хийлгэсэн. Яг шоронд байгаа юм шиг ажилласан. Тэр газраа ажиллаж дуусаад үйлдвэрийн цэвэрлэгээнд очсон ч шоронгийн хүмүүс авчирч байгаа юм шиг буугаач гээд загнасан. Тэр үед хүний хараанд хэцүү байсан. Цаг орчим цэвэрлэгээ хийсний дараа газар хоол идэхээр сууж байсан чинь миний талаар маш муухай хараал хэлсэн. Гэтэл энэ байдлыг Монгол эгч нар хүлээн зөвшөөрөөд дуугай бай гэж хэлсэн. Гэтэл эмэгтэй дарга нь хоолоо цацсан. Намайг нэг Монгол эмэгтэй өмөөрч хэдүүлээ ингэж дээрэлхүүлээд яаж байх юм бэ явъя л даа хэмээн өмөөрсөн".

Түүнийг хамгаалсан монгол эмэгтэй:

"Ажлын цагаар хоолоо идэж байхад яриаг маань чагнах гээд утасны бичлэг хийж эхэлсэн. Миний охин шиг 20 гаруйхан настай хүүхэд учраас өмөөрсөн. Хоолоо өөдөөс цацсан нь их дургүйцэл төрсөн. Эрэгтэй захирал нь миний хоолойг боогоод би яг үхэх гэж байсан. Цагдаад хэлэхгүй л бол өөр Монгол охид ч хохирно. Биднийг визгүй байсан учраас цагдаад барьж өгнө. Алсан ч яадаг юм гэсэн. Шал мөргүүлээд ална шүү гэсэн".

Зодуулсан монгол охин:

"Хүчирхийллийг өөгшүүлж болохгүй. Бусдаас нь сонсоход энэ хоёр даргад хүчирхийлүүлсэн, зодуулсан олон Монгол эмэгтэй байдаг гэсэн. Өнөөдөр нүдээ аниад өнгөрөх л юм бол илүү их тэвчих хэрэгтэй болно шүү дээ. Өнөөдөр хүртэл энэ ажил руу олон Монголчуудаа зуучилдаг хүмүүсийг хараад харамсалтай санагдаж байна. Нэгнээ хайрлах сэтгэлтэй байя. Хэн нэгнийгээ хүчирхийлэлд өртөж байхад дуугүй байж болохгүй шүү дээ. Хүний эрх зөрчигдөж байхад чимээгүй байсан хүмүүст маш их гомдож байна. Хэрвээ таны хүүхдэд ийм зүйл тохиолдол болсон бол яах байсан бэ. Намайг цагдаагийн газарт өгсөн өргөдлөө буцаагаад ав гэж байгаа. Би яах ёстой вэ. Би айж байна. Цагдаа нар миний өргөдлийг авахгүй байсан. Цагдаа нь миний өргөдөлд тулгалт хийж хацар луу нь цохисон гэж бичүүлсэн. Хувцас маань урагдсан байхад миний визний асуудлыг ярьж яг өөрийнхөө үгээр өргөдөл бичүүлсэн".

Нэмэлт:

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар хүчийрхийлэл үйлдсэн БНСУ-ын иргэн нь хоёр Монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэмээн яригдаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлын байран дээр хүчирхийлэлд өртөх нь энгийн үед хүчирхийлэлд өртсөнөөс илүү ял шийтгэлтэй тул энэ тохиолдолд цагдаа хандв�##� бичиг баримтгүй тул байца�##�тын дараа хохирогчийг цагаачл�##�ын �##�банд шилжүүлж хууль бусаар оршин суусан үндэслэлээр нутаг буцааж болзошгүй. Тиймээс цагдаад хандхаас илүү ажлын байрны хүчирхийлэл учираас хөдөлмөрийн �##�банд гомдол хүсэлт гаргаж энэ захирлаас сэтгэл санааны хохирлын мөнгө гаргуулан авах боломжтой

Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !
Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !
Reply to  Зочин

Тийм цагдаад хандана гэдэг шууд нутаг буцна гэсэн үг. Аль ч улсад тэгдэг.

Зочин
Зочин

So darga ni untah sanal tawij ugui geheer daramtalj ehelsen baihdaa

зочин
зочин

Мэдэгдээгүй ийм асууд�##� олон байгаа байхаа, энэ хүчирхийллийг хэрхэвч тэвчиж өнгөрөөж, өргөдлөө ч буцааж авах хэрэггүй, маш олон эмэгтэйчүүд Солонгос улсад ажиллаж байгаа тэдний эрх ашиг ч гэсэн цаашид хохирохгүй байх ёстой гэдгийг манайхан сайн ойлгож байгаа байхаа, үүнийг өөгшүүлэх юм бол цаашид д�##�д энэ байд�##� улам даамжирна шүү, монголчуудаа бие биенээ хайрлаж, ийм л үед санаа нэгтэй байх хэрэгтэй, бид чинь тусгаар тогтносон улсын эрх чөлөөт иргэд шүү, визгүй байлаа гээд яагаад Соолонгосчуудад дээрэлхүүлж,хүчирхийлэлд өртөх ёстой гэж, үгүй шүү

Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !
Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !
Reply to  зочин

Визгүй гэдэг чинь чиний бүх эрх зөрчигдөнө гэсэн үг. Чи тэр улсын хууль дүрмийг хүндлэхгүй зөрчиж хууль бусаар ажиллаж байгаа бол дарамт�##�на. Хуулийн дагуу оршин сууж ажиллав�##� чамтай хэн ч ингэж харьцаж чадахгүй. Чадсан ч шүүх дээр очоод будаа болно.

Зочин
Зочин

Монгол төр ард түмнээ өмгөөлөнө хамга�##�ах үүргээ хэр зэрэг гүйцэтгэж байгааг одоо л харий даа.Авилг�##�д идэгдсэн ядуу орон гэдэг утгаар харийханд дэндүү дээрэлхүүлж яваа олон хүмүүс нууц байд�##�д зөндөө байгааг үгүйсгэх арга �##�гаа.

Зочин
Зочин

Мөнгө нэх 1 огийг нэх

Зочин
Зочин

Тэр нэг муу өмхий солонгосыг нам цохиод унагав�##� таарна. Монголын ЭСЯ-ндаа яар�##�тай хандах хэрэгтэй.

Зочин
Зочин

Нэгэнт цагдаадаа тулсан бол цагдаагийн үгэнд орж өргөдлөө өөрчилнө гэж байхгүй. Яагаад хүний үгэнд ороод өөрчилдөг.

Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !
Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !

Өөрсдөө хууль бусаар ажиллахаар та нарын эрх ашгийг хэн ч хүндлэхгүй цагдаад баригдаж нутаг буцахаас айна гэж бодоод ингэж аашилж байгаа. Аль ч улсад очсон хуулийн дагуу л байх хэрэгтэй. Тэгвэл таны эрх ашиг зөрчигдөхгүй. Зөрчигдсөн ч хуулийн дагуу байгаа тул цагдаад өргөдөл өгөхөөс айхгүй.

Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !
Битгий хууль бусаар гадаадад ажиллаач !

Цагдаа тэртэй тэргүй чамтай визний асууд�##� ярина. Одоо бол чамайг шууд нутаг буцаагаад л өнгөрөх юм байна. Чи өөрөө ажил олгогчоо гайгүйгээр цагдаагийн үгэнд ороод биччихээр нэг торгуулсан болоод өнгөрөх байх.

Зочин
Зочин

Солонгосын хууль уншиж дээ. Тэнд хууль бусаар ажилладаг тул өмгөөлөгч авах чадваргүй мөнгөгүй байх. Элчингийн өмгөөлөгч гэж байна уу асуух.

Зочин
Зочин

Чи өөрөө тэр улсын хуулийг олон янзаар зөрчсөн тул яаж ч шүүхдээд ялахгүй. Харин хууль ёсоор суусан бол чи ялна. Асар том ялгаа бий.

хуц
хуц

энэ нам дагаман өлөн хулгааач �######� цүнх долоогч эр эм нам
дагсан шимэгч өт хорхойнууд бүх баялагииг дээр нь банз санхүүгээр нь дээрэмдхээр яахууу м�##�уудааа

Зочин
Зочин

Монголдоо ц�##�ин олигтой өгчихдөг , төгрөгийн ханш тэнгэрт хадчихаагүй бол ийм сайхан з�##�уу бүсгүйчүүд хүний газар боловсрол доогуур ч мөнгөтэй муусайнуудад ингэж дээрэлхүүлж боолчлогдохгүй

Холбоотой мэдээ

Back to top button