Нийгмийн

ҮСХ: Үхэр, тэмээний үнэ өсөж, хонь, ямаа, адууны үнэ буурчээ

Малын зах зээлийн дундаж үнийн 2022 оны 9 дүгээр сарын мэдээллийг өмнөх сартай харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 5.3 мянган төгрөгөөр, хязаалан гунын үнэ 1.3 сая төгрөг болж, 1.9 мянган төгрөгөөр тус тус өссөн бол, соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.3 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 205.9 мянган төгрөг болж, 11.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 142.3 мянган төгрөг болж, 7.1 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.

2022 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймагт хамгийн их буюу өмнөх сараас 2.5 мянган төгрөгөөр буурч, 242.5 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн бага буюу өмнөх сараас өөрчлөлтгүй 168.2 мянган төгрөг байна.

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2022 оны 9 дүгээр сард 5.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.1 мянган төгрөгөөр, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 93.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 7.5 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХҮН СҮРЭГ
ХҮН СҮРЭГ
10 сар 17, 2022 16:49

энэ одоо ямар солиот нь ийм тоо гаргаад байнаа. Атны үнэ 1.4 сая болж урдах сараас 5.3 мянгаар өслөө гэнэ үү? тэгэхээр сард 1сая 394 мянга700 төгрөг байсан гэсэн үг үү ҮХЭРНҮҮД ЭЭ? Хөдөөний м�##�чид ченж хоёр үнэ хаялцаад л задгай төгрөгөөр худ�##�даа хийгээд л АЙЙЙЙЙЙЙН

Холбоотой мэдээ

Back to top button