СПОРТ
Волейболын дээд лиг: "Хасу Мегастарс", "Өмнөговь Шанх Транс" багуудын галтай өрсөлдөөн

Монголын волейболын холбооны "Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах" тэмцээн эхлээд долоон хоног өнгөрч байна. Тэмцээний тоглолтууд спортын төв ордонд өдөр бүр 12, 14, 16, 18 цагуудаас явагдаж буй. Өнөөдөр тэмцээн эрэгтэй шилдэг найман багийн тоглолтоор үргэлжилж байна.
Энэ өдрийн эхний тоглолтыг "Хасу Мегастарс", "Өмнөговь Шанх Транс" багууд хийлээ. Тоглолт таван ээлжийн турш үргэлжилж багууд эн тэнцүү, өрсөлдөөнийг харуулав. Эхний сетийг "Хасу Мегастарс" клуб 25:22-ын харьцаагаар авсан бол дараагийн сетийг 25:17-ийн харьцаагаар "Шанх Транс" авав. Мөн дараагийн хоёр ээлж ийн өгөө аваатай өрнөж тэмцээний тавдугаар үед "Хасу Мегастарс" тэргүүллийг гартаа авч хожил байгууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад багуудын мэдээг оруулаач. Өмнөговийн сайт биш биз дээ
Manai voleiboliin tamirchid ih orlildoh uym,gadni baguudin togloltuudig uzej bhad er tegj muuhai orlildohgui uym,yahav neg negnee baaduuruulj bga uym shig bga uym..