Нийгмийн
Өвөрхангай аймгийн Уянга сумын малчид тэмцэж эхэллээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын 3, 7 дугаар багийн нутаг Бага Өлт, Цэцэн даян гэх газар 1400 га талбайд Д.Дорждагва захиралтай "Өгөөмөр өргөө" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг энэ онд олгожээ.
80 орчим малчин өрх нутагладаг, 3 гол, 18 булаг шанд бүхий Бага Өлтийг хамгаалахын тулд нутгийн иргэд нэгдээд байна.
Учир нь өмнө тус компани зэргэлдээ орших Их Өлтийн хөндийг буюу Өлтийн хөндийг ухаж, улаан шороо хуйларсан газар болгосон байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөл, "Босоо Монгол" ТББ-уудын тэргүүн, тэргүүлэгч нар Уянга суманд ажиллах үеэр нутгийн иргэд ирж уулзаж, энэ талаар зөвлөгөө, мэдээлэл авчээ.
Б.БАЯРТ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв алт ухаж байгаатай нь тэмц бүтээн байгуулалт хийж байгааг нь дэмж
Уянгалан одоо л сэрж бна.өнгөрсөн хойно нь
Нөхөн сэргээлт хийлгэж байх хэрэгтэй. Нөхөн сэргээлт