Гэрэл, дохио зөрчсөнөөс болж осолдож, хөмөрчээ

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд хоёр автомашин мөргөлдөж нэг автомашин нь хөмөрсөн осол өчигдөр /2022.10.18/ гарсан.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд Т.Кролла маркийн автомашины жолооч А-нь Ланд 80 маркийн автомашины жолооч Л жолоочтой автомашинтай мөргөлдөж Ланд 80 автомашин унаж зорчигч Б эмэгтэй гэмтсэн ослыг мөрдөн шалгах ажиллагаар шалгаж байна.
Ланд 80 маркийн автомашины жолооч зүүнээсээ баруун чиглэлтэй явахдаа гэрэл дохио зөрчин урдаасаа хойш чиглэлтэй явж байсан Т.Кролла маркийн автомашины жолоочтой ийн мөргөлджээ. Хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцох доо анхаарал болгоомжтой, хариуцлагатай байж замын хөдөлгөөний дүрэмд заасан дарааллын дагуу уулзвар гарц нэвтрэх дээ гэрэл дохио зөрчихгүй хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.Замын хөдөлгөөний нэг л дүрэм зөрчихөд зам тээврийн осол гарах үндэслэл бүрддэгийг анхаарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гэрлэн дохиогоо секунт гаргадаг болгооч тэгэхгүй бол амжина гээд л жолооч нар ордог шүү дээ
Яаг үнэн
Эмэгтэй жолооч нар улаан гэрлэр чичрээд ороод байдаг эрчүүдээсээ долоон дор шүү.
Яг үнэн дохиогүй шулуун явж бхад шууд л чичрээд л ороод ирнэ шүү надтай зөндөө таарах юм.
Гэрэл асчихаад байхад давхиж орж ирдэг нөхдүүд хэцүү хэцүү