Сэрэмжлүүлэг: Албаны дугаараас иргэд рүү хуурамч дуудлага хийж залилах тохиолдол гарч байна
Ойрын өдрүүдэд цахим орчинд 7017-7078 утастай холбоотой иргэдийн санал, шүүмж дахин харагдах болов. Энэхүү утаснаас иргэд рүү хуурамч дуудлага хийж мэдээллийг нь авах оролдлого хийдэг тухай нэгэн иргэн бичсэн байна. Бид сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү мэдээллийг хуваалцаж буй.
Тодруулбал, "та шагнагдахаар болсон учир ийм данс руу тийм хэмжээний мөнгө хийх ёстой" эсвэл судалгаа, нийгмийн халамж нэрээр иргэдийн нууц мэдээллийг авдаг байж болзошгүй аж.
Мөн "та 35000 төгрөг тушаавал олон жил ажилласныг чинь үнэлж одон өгнө" гэх мэтээр иргэдийг залилах оролдлого хийх тохиолдол гарч байгаа тухай иргэд бичсэн байна. Яг ийм кэйсүүд наймдугаар сард мөн олны анхаарлыг татаад байсан юм.
Бид нягтлан асуухаар дээрх дугаар руу дуудлага хийж үзэхэд утсаа авсангүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ирж байсан шүү бидний утсыг мобиком өгсөн гэж үзэж байна
Банк хүртэл утасны дугаарын мэдээлэл өгөөгүй байхад авчихсан байдаг. Би ойлгохдоо МОБИ-гоос мэдээлэл худалдаж авч гэж бодсон.
Энэ утасны эзнийг нь олж болдогүй юм уу. Эсвэл энэ дугаарыг олгосон компанитай нь яриад хаачихаач дээ. Цагдаагийхан үүнийг их л амархан хийчихмээр байх юм.
Bolgoomjtoi baimaar hm nna
Хүмүүсийн санаа улам л нарийсаад байх юмаа
Ийм дугаараас дахин дахин залгаад бна лээ шүү. Хүмүүсээ болгоомтой байгаарай. Эмэгтэй хүн яриад байсан. Хүмүүсийн утасны дугаарыг хаанаас аваад байгаа юм бол.
Энэ залгаад байгаа хүмүүс ямар утгатай зүйл асууж байгааг бичье. Эхлээд өөрсдийгөө олон жил үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлчихээд дараа нь та улсад хэдэн жил ажилласан бэ таны туршлагыг сонин сэтгүүлд алдаршуулна, таныг шагналд тодорхойлж өгнө гээд та тодорхой гэрийн хаягаа хэл гэх мэтийн юм яриад бна лээ шүү. Би эхлээд сонсож байгаад та нар ямар учиртай хүмүшс бэ би зохих газар нь мэдэгдэнэ шүү гэж хэлэнгүүт утасаа шууд тасалж бна лээ шүү. Энэ 70 тай дугаараас залгаж байсан. Ард иргэддээ би болгоомжтой байгаарай гэж бичлээ. Ийм маягаар хүмүүсийг залилан мэхэлж байж болзошгүй бна шүү.
ИЙМ утаснуудаас хэд хэд ярьсан.Хөдөлмөр эрхлэлт сургалт судалгаанаас ярьж байна,та сонгогдлоо,сэтгэл шингэсэн хөдөлмөр нэртэй номонд алдаршуулна,одон өгнө ,185000 төг дансруу шилжүүлнэ,г.м ярьж байсан.30с 40 жил үнэнч шударгаар ажиллаад төр нь үнэлж тоогоогүй ахмадуудын сэтгэл зүй дээр тоглолт хийж ашиглан залилан хийдэг болтой юм билээ.хайлт хийж судлахад улсад ямарч бүртгэлгүй утаснууд нь гаднаас дуудлага авдаггүй хэд хэдэн 70...тай утаснууд,мөн таньдаг ахмадуудруу зөндөө ярьсан байналээ.Үүнийг анхааралдаа авахгүй бол залилангаар мөнгө олох бас нэг уурхай болжээ.
Монголын томоосоо эхлээд хамгийн жижиг сүүний үйлдвэр бүр савлан гаргаж байгаа сүүндээ хуурай сүү эсвэл өөр чөтгөр бүү мэд бодис холиод байхаар, түүнийг ууж хордож үхсэнээс мах зулгаагаад идэхийг илүүд үзэх нь хүн зүгээр л эрүүл мэндээ бодож байгаа явдал. Тэгэхээр лаборатори гэгчийг байгуулаад, дээж бүрийг тогтмол жинхэнээсээ шалгадаг болчихвол хэрэглээ хэрэглээ өөрөө л бий болчихно. Түүнийг дагаад хүүхдийн ясны сийрэгжилт гэх мэт асуудлууд амархан шийдэгдэнэ