"91 хувь гэдэг тооцооллоо дахин нягталж, хүүхдийн мөнгө олгоно"
УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: "Цар тахлын үед хүүхдийн мөнгө айл өрхийн орлогын эх үүсвэрийн тодорхой хувийг бүрдүүлж байсан. Хүүхдийн мөнгөнд тодорхой өөрчлөлт, шийдэл хийх цаг нь болжээ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100 мянгаар олгох эсэхэд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. 100 мянган төгрөгөө бууруулахгүйгээр тодорхой зорилтот бүлэг нь олгох уу гэдэг асуудал. Өрхийн орлогыг дэмжээд дасчихсан байдлыг нь шууд өөрчилж, эвдэж болохгүй.
Өндөр орлоготой гэдэг бүлгээ хэрхэн тодорхойлж гаргах вэ. Суурь судалгаанууд бий. УБЕГ-т бүх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн бүртгэлүүд бий. Энэ мэтчилэн бүх мэдээллийн баазууд дээр суурилан өрхийн дундаж орлогын мэдээллийг харж болно.
Улаанбаатарт өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.5 сая. Ирэх оны нэгдүгээр сарын 01 хүртэл өрхийн орлогыг маш сайн судлах шаардлага бий. Ингээд 91 хувь гэдэг тооцооллоо дахин баталгаажуулж, хүүхдийн мөнгө олгоно" хэмээн ярилаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэвийн олгоно гэсэн үг үү?
Huuhdiin munguu zugr uguuch ee halamj bish shu uls oron chini hun amaa demjsen bodlogo biz de yasan gej hasah gd bdag yum