Датаграфик Статистик
Инфографик: Аравдугаар сарын 1-ний байдлаар 1.05 сая тонн ургац хураажээ
Манай улс энэ сар /аравдугаар сар/-ын 1-ний байдлаар 1.05 сая тонн ургац хураажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2019 оны мөн үетэй харьцуулахад 12.38 хувиар буурсан үзүүлэлт билээ.
Энэ жил улсын хэмжээнд хураан авсан нийт ургацын дийлэнхийг хадлан эзэлсэн байна. Тодруулбал,
- Хадлан 555.6
- Төмс 173.5
- Үр тариа 166.0
- Хүнсний ногоо 88.2
- Таримал тэжээл 54.4
- Гар тэжээл 9.8 мянган тонныг тус тус бэлтгэжээ.
Өмнөх онтой харьцуулахад гар болон таримал тэжээлийн хэмжээ буурсан бол бусад ургацын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.