З.Шинэчагтга: Бооцооны 300 сая төгрөгөө өгсөн

Мэргэжлийн бокст хүч үзсэн ч удалгүй сонирхогчийн бокстоо эргэн ирсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтга нар бооцоотой тулалдсан. Уг тулаан 600 сая төгрөгийн бооцоотой байсан билээ.
Монгол Улсад ийм өндөр дүн бүхий бооцоот тулаан анх удаа болсон. Хоёр тамирчин анх тулалдахын өмнө 300, 300 сая төгрөгөө барьж ирээд, хэн ялсан нь гарахдаа нийлбэр 600 саяыг аваад гарна хэмээн ам өчиг өгч байв.
Гэтэл тулаан сонирхогчид яагаад өдийг хүртэл МУГТ Э.Цэндбаатарт Э.Шинэчагтгын зүгээс ирэх 300 сая төгрөг нь очоогүй байгааг сонирхож байна.
Тэгвэл энэ талаар З.Шинэчагтга “Бооцооны 300 сая төгрөгөө өгсөн. Э.Цэндбаатар авсан байх” гэв. Хэрвээ бооцооны мөнгө эзнийхээ гарт очоогүй бол тулаан зохион байгуулагчид мэдэж байгаа гэх хардлага тулаан сонирхогчдын дунд байгаа юм.
Ямартай ч олон сая төгрөгийн бооцоо бүхий тулаан анх удаа манай улсад болсон болохоор энэ нь тулаан сонирхогчдын анхаарлаас төдийлөн гарахгүй байна.
С.Сувдансондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэндээ байдаг байна аа УИХ-ын гишүүд нь амласнаа өгдөггүй зохион байгуулагч нар нь бас бооцоог нь өгдөггүй арай хүний хөлс хүчийг ашигладаг бүлэг дээрэмчид байгаа юм биш биз
Цэнд баатарт өгөх хэрэгтэй шүү дээ
Бзд с хөдөлсөн машин юу болсон бэ.Мөнхбатаа.эр хүн.....эмээлтэй морь харайсандаа гэдэгтээ.