СПОРТ

NBA: Клэй Томпсон анх удаагаа талбайгаас хөөгдөж, баг нь хожигдов

NBA-ийн 2022-2023 оны улирлын тоглолтууд эхэлсэн. Өнөөдөр “Голден Стэйт Уарриорс”, “Финикс санс” багийн эсрэг тоглож 105:134 харьцаагаар хожигдлоо. Уг тоглолтод “Финикс санс” багаас Девин Бүүкер 36 оноо авч багаа чирсэн бол Диандре Айтон 16 оноо, 14 самбар авч удаалав.

Харин “Голден Стэйт Уарриорс” багаас Клэй Томпсон 11 жилийн замналдаа анх удаагаа талбайгаас хөөгдлөө. Учир нь Девин Бүүкертэй маргаж хоёр удаа техник авч, улмаар ийм байдалд хүрсэн юм. Харин Девин Бүүкер нэг техникийн алдаа авсан тун ширүүн тоглолт болж өндөрлөв.

Тоглолтын дараа Девин Бүүкер “Би Клэй Томпсон шиг болохыг хүсдэг байсан. Анхнаасаа л тийм байсан. Гэхдээ түүний эсрэг тоглож байх үед буулт хийж, үгээр идэхгүй байна гэсэн үг биш. Би түүний фен. Надад хөгжилтэй байлаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button