Нийгэм мэдээЭдийн засгийн мэдээ

Хоёр шатны шүүхэд давж заалдсан ч банк иргэнд ялагдаж, зээл олгосны шимтгэлийг буцаан төллөө

Зээлийн үнийн дүнгийн нэг хувиар шимтгэл авсан банкаа шүүхэд өгсөн иргэн ялжээ. Улмаар нэг хувийн шимтгэлээ буцаан авахаар болсон байна.

Иргэн Г.Ариунаа "Голомт банк"-ийг шүүхэд өгсөн бөгөөд зээлийн үнийн дүнгийн нэг хувиар шимтгэл төлөх гэрээний тохиролцоо хууль зөрчсөн эсэх тал дээр Дээд шүүхээс шийдвэр гаргажээ. Хэргийн талаар доор дэлгэрүүлэн бичье.

Банкууд зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдэгчээс авдаг билээ. Иргэн Г.Ариунаа үүнийг хууль зөрчсөн, зээлдэгчийн эрх ашгийг илт зөрчсөн, нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүй тогтоон, суутгаж авдаг гэж үзсэн байна.

Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар "зээлийн хүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнэ юм" гэжээ. Өөрөөр хэлбэл зээлийн хүүд шимтгэл багтдаггүй. Түүнчлэн зээлийн бодит өртөг гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал багтдаг.

Хяналтын шатны шүүхээс тухайн банкийг зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй нь банкны үйл ажиллагааны хууль зөрчөөгүй хэмээн үзжээ. Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг нэг хувь гэж тохирсон ч яагаад нэг хувь эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч "Голомт банк" ХК шүүхэд баримт гаргаж өгөөгүй ажээ.

Товчхондоо бол уг хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор болсон байна. Улмаар иргэн Г.Ариунаа нэг хувийн зээлийн шимтгэлд төлсөн мөнгөө эргүүлэн авахаар болжээ.

Дээрх мэт гэрээний маргаанд зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуульд заасанчлан гурван жилийн хугацааг хамаарна гэж шүүх дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бид ч бас авмаар бна

Зочин
Зочин

Eyreg medeee bn

Зочин
Зочин

Иргэний т�##�д бас ингэж шударга шийдэгдэж байгаад баяртай байна

Зочин
Зочин

Zow ashta yu daaa

Зочин
Зочин

Boljiiishdeeeee shudarga baidal ingej l uilchleh estoi ym

Зочин
Зочин

Saihan medeeeee bna boljiishdeee

Зочин
Зочин

Нэгэнт буруу нь тогтоогдсон зүйлд заав�##� иргэдийг шүүхдүүлж бхаар банкнууд өөрсдөө тооцоо графикаа хийгээд буцаах уу үлдэгдэлд тооцох уу гд шийдмээр ш дээ

Зочин
Зочин

Yamar ch undeslelgui bank bbsb shimtgel avaad bhin shuud horigloh yostoi huuliar

Холбоотой мэдээ

Back to top button