Нидерланд шөвгийн наймд шалгарсан эхний баг болов

"Катар 2022" хөлбөмбөгийн Дэлхий аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хасагдах шатны 16 багийн тоглолт эхэлсэн билээ.
Хасагдсах шатны эхний тоглолтыг Нидерландын эсрэг АНУ-ын шигшээ баг хийсэн юм. Улмаар 3:1 харьцаагаар Нидерланд улсын шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа.
Хэсгийн шатандаа нэг ч хожигдолгүй тус хоёр багийн тоглолтын эхний 10 дахь минутад Мемфис Депай гоол оруулж, Нидерланд тэргүүлж эхлэв.
Нэгдүгээр үеийн төгсгөлд Нидерландын шигшээ багийн тоглогч Дэйли Блинд гоол оруулснаар тоглолтын эхний хагас 2:0 харьцаатайгаар өндөрлөсөн юм.
Хоёрдугаар үед АНУ-ын шигшээ баг сэлгээ хийж, улмаар Хажи Райт тоглолтын 76 дахь минутад гоол оруулж тоглолтын тооны харьцааг 2:1 болгосон билээ. Харамсалтай нь тус гоолоос таван минутын дараа Нидерландын шигшээ багийн тоглогч Дэнзэл Думфрис тоглолтын 81 дахь минутад гоол оруулж, тоглолтын тооны харьцааг 3:1 болгов.
Ийнхүү улбар шарууд шөвгийн наймд шалгарсан юм. Тэд ОХУ-д зохион байгуулсан 2018 оны ДАШТ-д шөвгийн наймд шалгарч чадаагүй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.