Thunder: Цаашид урлагийнхан улс төрийн салбараас хол байна

Иргэд, олон нийтийн зүгээс улс төрчдөөс хариуцлага нэхэж буй жагсаалын үеэр урлаг, соёлын алдартнууд оролцоогүйд ихэд шүүмжилж, бухимдсан. Тэгвэл уран бүтээлч "Thunder" нийт урлагийн салбарынхны өмнөөс иргэдээс уучлал хүсжээ.
Ингэхдээ уран бүтээлчид, урлагийн салбарынхан цаашид улс төрөөс ангид байж, тэдэнтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохгүй, нийгмийн төлөө байхыг уриалж байх болно хэмээв. Тэрбээр
"Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй авахуулсан зураг алдаа байжээ. 21 аймгаа тойрч, аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч, амжилт хүсэхээр дуудсан. Уулзаад төгсгөлд нь зураг даруулсныг бидний эсрэг ашиглана гэж бодоогүй. Зургийг нь "Тоонот" анх өөрсдөө нийтэлсэн. Ерөнхийлөгч хүртэл амжилт хүслээ гэх утгаар цахим хуудастаа оруулсан. Тоглолтын зардлыг ивээн тэтгэгч байгууллагуудаас гаргуулсан юм.
Хоёрдугаарт, Биднийг 13 сая төгрөг авсан гэсэн. Үүнийг баримттайгаар тайлбарлая. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тоглолтыг ивээн тэтгэж оруулсан мөнгө нь 13 сая төгрөг юм. Замын зардал болон гэрлийн түрээсэнд нэмэрлэсэн гэсэн үг. Тиймээс л тус газар өөрсдийн тайландаа тусгасан хэрэг. Урлагийн хүмүүс тухайн байгууллагыг сурталчилж өгснийхөө хариуд авдаг мөнгө юм.
Гуравдугаарт, Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэжээ. Тэр дуу сонгуулийн дуу биш. Харин дүрсэнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон нь үнэн. Тухайн дууг 2017 онд зохиосон. 2020 онд дуугаа шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулахдаа одоогийн Ерөнхийлөгчийг оруулсан юм. Ирээдүйд ийм зүйл болно гэж мэдсэнгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн тэрбээр тайлбарынхаа төгсгөлд "Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна. Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа түлхүү хүргэнэ. Нэмээд хэлэхэд ажил хаялтыг бид эхэлж уриалсан болохоор эсрэг талаас анхаарлыг бидэн рүү шилжүүлэх дайралтууд хийж эхэлсний улмаас талбайг зориогүй. Биднийг гүтгэх магадлалтай байсан. Манай салбарын нэр хүнд унаж байна. Бусад урлагийнхан ч нэгдээсэй хэмээн хүсэж байна. Нэр хүндээ сэргээцгээе" гэлээ.
Н.АННА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү
Ёстой зөв андааа хол байгаарай
mundag bna, bi ch bas sanalaa ugsunduu haramsaj bn
Уншсан судалсан бүтээсэн туурвисан юмтай тархиа цэнэглэж үзэл бодлоо цэгцэлчихээд Бусдыг турхирч явах хэрэгтэй . Зүүдэлж сэрээд л Талбай дээр алиалж байгаа нөхдийн тархи даанч хоосон байна даа . Хажууд нь номтой мэдлэгтэй Залуус ямар даруу байж өөрийн үзэл бодлоо цөөн үгээр товч тодорхой илэрхийлж байгааг Алиалагчид Хошин шогийн залуус харж суралцмаар …
Акулууд нь дарамтлах вий, уг нь ч зөв шүү
Яг зөв яахаараа уран бүтээлчид заавал улс төрийн үйл ажиллагаанд оролцож байх ёстой гэж
Жүжигчид бөхчүүд дарга нарын сонгуульд бол их идэвхтэй оролцоно шүү
yrni urlaginhan uls toroos hol bsn deeree duuchinni duulj jvjigchinni jvjigee l hiij baisan deer
Улс төрчдийг рекламдаж мөнгө олдог байсаан. Энийгээ хүлээн зөвшөөрөөд цаашид харин ийм юманд хутгалдахгүй гэж амалж байгаа гэж ойлгосон чинь худал хэлж хүн амьтны тархи угаах гээд ядацан байхын. Тэнэг бацаан байна шд.
ОРИЛЖ ХАШГИРЧ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ БАС МАРЗАГНАЖ АМ ХАМРАА МУРИЙЛГАЖ МӨНГӨ ОЛДОГ НҮЦГЭЛЭЭД НЭГИЙГЭЭ ТҮЛХЭЖ ДЭГЭЭДДЭГ НӨХДҮҮД ХУЛГАЙЧ НАРЫН СОНГУУЛЬД ИХ ЯВСАН ДАА СҮҮЛДЭЭ БҮҮР ТЭР НҮЦГЭЛЭЭД НОЦОЛДДОГ НӨХДҮҮД ТӨРИЙН СЭНТИЙД ҮҮРЭЭ ЗАСААД АВСАН БАЙГАА. БУРХААН ДУУЧИД ЖҮЖИГЧИДИЙГ УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГААРАЙ.ЖАНЦАННОРОВ СУВДАА ЗЭРЭГ УРЛАГИЙХАН УЛС ТӨРД ХӨЛ ТАВИАД ЭНЭ БОЛ БИДНИЙ ЧАДАХ ЗҮЙЛ БИШ БАЙНА ГЭЖ ИХ ЭРТ УХАМСАРЛААД БОЛЬЦГООСОН ЮМ ШҮҮ.ДУУЛДАГ ЖАВХЛАН ИХ УЛС ТӨРД ОРЖ ИРЭЭД ЯАЛАА СҮҮЛДЭЭ БУЗАРТАЖ ҮМХИЙРСЭН АРДЧИЛСАН НАМААС УВСДАА ДЭВШТЭЛ ТЭД НАР НЬ САЛААВЧ ӨГСӨН ИЙМ Л БАЙНА МУДАКУУДАА