Катар 2022: Энэ жилийн ДАШТ-ий крашууд

Шинэ жил хаяанд ирж буй энэ үед хөлбөмбөгийн ДАШТ болж буй нь анхны тохиолдол билээ. Тэр хэрээр өвөл хийгээд нойр, цагийн зөрүүг л харгалзан дэлхий даяар хөлбөмбөгийн тэмцээнд л анхаарал хандуулж буй. Хэдийн шөвгийн дөрвөн баг тодорсон энэ цаг үед ДАШТ-ий онлох тамирчдыг дурдъя. Ингэхдээ энгийн нэгэн онцлох бус дэлхий даяар олон хүний хайрыг татаж буй ТОП-5 тамирчны талаарх мэдээллийг хүргэж байна.
1.Чой Гюү Сон
Өмнөд Солонгос улсын шигшээ багийн 9 дугаартай тоглогчийг дурдахгүй байх аргагүй. Түүний хувьд анхны ДАШТ нь бөгөөд энэ үеэрээ ч олны анхааралд өртсөн юм. Учир нь Өмнөд Солонгос улсаас ДАШТ-д нэг тоглолтод хоёр гоол дараалж оруулсан анхны тоглогч болсон бөгөөд Гана улстай хийсэн тоглолтод оруулсан дээрх хоёр гоол нь багаа хасагдах шатны 16-д үлдэхэд гол нөлөө үзүүлсэн.
Солонгос кино, К-РОР дуу дэлхий дахиныг байлдан дагуулж буй энэ үед түүний спортын ур чадвараас гадна гаднах төрх нь олон нийтийн хараанд өртөхөд нь нөлөөлсөн байна. ДАШТ-ий хасагдах 16 багийн нэгээр Өмнөд Солонгос улсын шигшээ баг тодорсны дараа түүний Инстаграм хаягийг дагагч хоёр сая болж нэмэгджээ.
Төрсөн огноо: 1998.01.25
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Кёнги аймаг
Өндөр: 189 см
Instagram: https://www.instagram.com/whrbtjd/
2.Жюд Беллингем
Английн шигшээ баг харамсалтайгаар шөвгийн дөрөвт үлдэж чадаагүй. Гэсэн хэдий ч тус шигшээ багийн онцлох тоглогч бол хагас хамгаалагч Жюд Беллингем юм. Түүнийг гоц авьяастан ч гэдэг. Энэ удаагийн ДАШТ-д Английн шигшээ багаас анхны гоолыг оруулсан бөгөөд тэмцээний хамгийн залуу тоглогчдын нэг.
Английн бус лигээс ганц тоглогчийг шигшээ багт оруулсан нь Жюд юм. Тэрбээр Дортмундын "Борусси"-д харьяалагддаг билээ. 2020 онд 17 настайдаа "Бирмингем"-ийн академиас Германыг зорьсон бөгөөд тухайн үед түүнийг 23 сая еврогоор үнэлсэн байдаг.

Төрсөн огноо: 2003.06.29
Төрсөн газар: Англи, Стаурбриж
Өндөр: 186 см
Инстаграм: https://www.instagram.com/judebellingham/
3.Родриго де Пол
Аргентины шигшээ багийн 7 дугаартай хагас хамгаалагч Родриго де Полыг хамгийн царайлаг хөлбөмбөгчдийн тоонд оруулдаг. "Atletico Madrid" клубтай 2026 он хүртэлх гэрээг байгуулсан билээ. Өмнө нь "Udinese" клубт харьяалагдаж байсан юм. Түүнийг "Athletico Madrid" клуб элсүүлж авахын тулд 35 сая еврог "Udinese"-д төлж байжээ.

Төрсөн огноо: 1994.05.24
Төрсөн газар: Аргентин, Саранди
Өндөр: 180 см
Инстаграм: https://www.instagram.com/rodridepaul/
4.Килиан Мбаппе
"ОХУ 2018" хөлбөмбөгийн ДАШТ-д багаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Мбаппе тухайн үедээ ч олны хайрыг татсан билээ. Тэгвэл энэ жилийн ДАШТ-д ч энэ амжилтаа хадгалсаар. Францын шигшээ багийн довтлогчийн байрлалд тоглож буй 10 дугаартай тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын нэг. Дэлгэрүүлбэл, 18 насандаа "Paris Saint Germain" клубтай 180 сая еврогийн урт хугацааны гэрээ хийсэн билээ.
Тэрбээр тус клубт 18 сард 46 тоглохдоо 39 гоол оруулж, 26 гоолын дамжуулалт хийсэн гэх гайхалтай амжилттайгаар Катарыг зорьсон юм. Францын шигшээ баг Английн шигшээ багийг хожсоноор шөвгийн дөрөвт шалгарсан билээ.

Төрсөн огноо: 1998.12.20
Төрсөн газар: Франц, Парис
Өндөр: 178 см
Инстаграм: https://www.instagram.com/k.mbappe/
5.Доминик Ливакович
Хорват улсын шигшээ багийн 1 дугаартай тоглогч, хаалгач Доминик энэ удаагийн ДАШТ-ий хамгийн шилдэг мэдрэмжтэй тоглогчийн нэг. Түүний авьяас чадварын ачаар Хорватын шигшээ баг дэлхийн аваргуудыг мулталсаар шөвгийн дөрөвт шалгарсан юм. Энэ нь ч түүнийг олны хайрыг хүртэхэд хүргэжээ.
Хорватын шигшээ баг F хэсэгт Марокко болон Бельгитэй тэнцэж, Канадыг 4:1 харьцаатайгаар ялсан билээ. Улмаар хасагдах шатны 16-гийн тоглолтод Японтой учраа таарч 1:1 харьцаатайгаар тэнцэж пеналт цохьсон юм. Энэ үеэр 3:1 харьцаатайгаар Японыг буулгаж авсан. Харин шөвгийн наймын тоглолтод Бразилтай учраа таарч мөн л 1:1 харьцаатайгаар тэнцэж, пенальт цохисноор 4:2-ын харьцаатайгаар шөвгийн дөрөвт шалгарсан юм.
Доминик хасагдах шатны хоёр удаагийн тоглолтод сайн хамгаалж, багаа шөвгийн дөрөвт авч ирсэн билээ.

Төрсөн он: 1995.01.09
Төрсөн газар: Хорват, Задар
Өндөр: 187 см
Инстаграм: https://www.instagram.com/dominiklivakovic40/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн гайхамшгууд.
Хорватын ха�##�гач Ливакович их хөөрхөөн