НийгмийнНИЙГЭМ

А.Цогтсайхан: Төв талбайн сүлд модны чимэглэл, гэрэлтүүлгийг шинэчилнэ

Төв талбайн хойд хэсэгт иргэд жагсаж байгаа бол урд хэсгээр нь шинэ жилийн уур амьсгал хэдийн оржээ. Төрөл бүрийн гацуур чимэглэсэн ч Сүхбаатарын талбайд байрлах сүлд модыг тун удахгүй сүндэрлүүлэх гэж байна. Жил бүр уламжлал болгон чимэглэдэг сүлд модны чимэглэлийг "Гэрэлтүүлэг чимэглэл" компани хариуцан ажилладаг юм. Энэ жилийн сүлд модны чимэглэл, бэлтгэл ажлын талаар тус компанийн захирал А.Цогтсайханаас тодрууллаа.

-Төв талбайн сүлд модыг хэзээнээс чимэглэж эхэлсэн бэ?

-2014 оноос хойш тасралтгүй төв сүлд модыг хариуцан чимэглэж байна. Зөвхөн чимэглээд зогсохгүй сүлд модыг босгох бүхий л ажлыг хийдэг.

-Энэ жилийн сүлд модны өндөр хэд байх бол. Сүлд модыг чимэглэхдээ хуучнаа ашиглаж байна уу, шинийг ашиглаж байна уу?

-Хуучнаараа 22 метр өндөртэй байна. Шинэ төмөр, рам авахгүй. Хуучнаа засаж сайжруулан ашиглаж байгаа. Энэ жилийн бүхий л гэрэлтүүлэг, шилмүүс, чимэглэлийг сольсон. Бүгдийг нь шинээр авч, чимэглэж байгаа. Тэгэхээр гацуурны суурь солигдохгүй ч үзэмж хэсэг нь сайжирна гэсэн үг.

Мөн ашиглах боломжтойг нь ашиглаж, боломжгүйг нь хаядаг.

-Хуучин чимэглэлүүдээ шууд хаядаг хэрэг үү?

-Гэрэлтүүлэг нь манай хотын өвлийн улиралд хөлдөх, хугарах зэргээр эвдэрдэг. Ихэвчлэн дараа жил нь ашиглах боломжгүй болдог юм. Тиймээс л жил бүр гэрэлтүүлгийг нь солих шаардлага үүсдэг.

-Төв сүлд модны гэрэлтүүлгийг хэзээ асаах тов зарлагдсан уу?

-Одоогоор тухайн өдрийг тооцоолоогүй байна. Учир нь талбайд жагсаал болж байгаа шүү дээ. Бидний хувьд ямартай ч хийх ёстой ажлаа хийгээд, сүлд модоо босгож байгаа. Гэхдээ жагсаалтай холбоотойгоор ажил удаашралтай байгааг үгүйсгэж болохгүй. Чимэглэх ажлыг өнөөдрөөс л эхэлж байна.

-Гэрэлтүүлгийг хэзээ асаах нь тодорхойгүй ч гэлээ дунджаар хэдэн хоногийн дотор гацуураа босгож, чимэглэж дуусгахаар төлөвлөж байгаа вэ?

-Гацуураа арванхоёрдугаар сарын 1-нээс чимэглэж эхэлсэн. Одоо чимэглэлийн ажил эхэлж байгаа учраас 16-ны өдөр гэхэд дуусах төлөвтэй байна. Ямарваа нэгэн саад бэрхшээл гарахгүй бол хэдхэн хоногийн дараа төв сүлд модыг сүндэрлүүлж дуусна гэсэн үг.

-Гэрэлтүүлэг хэр урт байх вэ. Онцгой содон чимэглэл байгаа юу?

-Гэрэлтүүлгийн урт 22 метр байна. Энэ жилийн тухайд онц гойд чимэглэл байхгүй. Өмнөх жилийн чимэглэлээс эрс өөрчлөгдөж байгааг хэлмээр байна.

-Сүлд модыг босгоход танайхаас хэр их хүн ажиллаж байна?

-Одоогийн байдлаар 15 хүн ажиллаж байгаа. Ямарваа нэгэн байдлаар ажил цалгардсан нөхцөл байдал байхгүй. Жил бүр тогтмол эдгээр хүмүүс чимэглэлийн ажлыг хийдэг. Чимхлүүр ажил ихтэй учраас өөр газар бүхий л ажлыг нь хийнэ. Дараа нь талбай руу зөөж, босгож, чимэглэх, угсрах үйл явцыг нь хийж байна.

-Өөр газарт чимхлүүр ажлуудаа хийдэг гэлээ. Энэ нь танай хамт олонд хэр давуу байдлыг үүсгэх бол?

-Сүлд модоо босгоход давчуу хугацаатай байна. Нар эрт бууж, ажлын цаг дууссанаар төв талбайд ажиллах нөхцөлгүй болдог. Тиймээс л өөр газарт чимхлүүр ажлуудыг хийх нь сүлд модоо босгоход урьд урьдын жилүүдээс бага хугацаа шаардах нөхцөлийг үүсгэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

яахын жагсачид шээнэ шатаана

Зочин
Зочин

Тэр модоо өөр газар засаад үзээч. Энэ жилдээ хэрэггүй дээ.

Зочин
Зочин

Манайх шиг ядуу орон сүлд мод чимэж сүрчигнэх хэрэггүй.

Зочин
Зочин

Жагса�##� цуглаанд ирж байгаа хүмүүс эвдэж сүйтгэх ажиллагаа болно доо

Зочин
Зочин

Зөв хүний үйлдэл нүднээс ч зөв байдаг

Холбоотой мэдээ

Back to top button