НИЙГЭМНийгэм мэдээ

Жагсаал: Нарантуулын худалдаачдын өгсөн гэрийг талбайд барилаа

Төв талбайд жагсагчдад зориулсан гэрийг барьжээ. Тус гэрүүдийг хэн, хаанаас гаргасан талаар тодруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гэр барих зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор төв талбайн гэрүүдийг барьсан эсэхийг лавлалаа. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Манайхаас зөвшөөрөл олгосон. Харин гэрийн тухайд мэдэхгүй байна. Жагсагчид өөрсдөө гэр авч ирж, барьсан байх" гэв.

Тэгвэл төв талбайд жагсаж буй иргэдээс энэ талаар тодрууллаа. Тэд Нарантуул захад гэр худалдаалдаг худалдаачид гэр авч ирж өгснийг барьсан талаараа хэлсэн юм.

Жагсагчид өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрлийг НЗДТГ-т хүргэсэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү "Сүхбаатарын талбайд гэр барьж болохгүй хэмээн хуульд заасан. Тиймээс Сүхбаатарын талбайд үл хамаарах буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олголоо" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЁСТОЙ МУНДАГ ТОМ УХАМСАР ЭНЭ ГЭРИЙГ ХӨӨРХИЙ НАЙМААЧИД ЗҮГЭЭР АВААГҮЙ ЮМ ШҮҮ ХҮЙТЭНД ХӨРЧ ХАЛУУНД ХАЛЖ ЦУГЛУУЛСАН ЮМ ШҮҮ.СААРАЛ ОРДОНД ШИГДСЭН ХУВАЛЗНУУДАА ТА НАРТ ИЧИХ БУЛЧИРХАЙ АЛГА УУ? ТОГЬ ЦАХИЛГААНЫГ НЬ ӨГӨӨЧ МАЛНУУДАА БҮГДЭЭРЭЭ ТА НАР ГАНЦ ХУДАГТ БАГТАХГҮЙ БОЛ ТАЛБАЙ ДЭЭР БАЙГАА ТЭР ХОЁР ГЭРТ ДАВХАРЛААД ЧИХНЭ ДЭЭ ЛАЛАРУУДЫГ

Холбоотой мэдээ

Back to top button