Нийгэм мэдээ

Жагсаал: 15 иргэний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ

Төв талбайн жагсагчдад зориулан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн болон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа ажээ.

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдээс хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ. Урд шөнө 00.00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийсэн байна. Энэ үеэр 15 иргэний хоолой өвдсөн, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Бусад хүмүүсийн биеийн байдал тогтвортой байсан аж.

Мөн шөнийн 02.00 цагт үзлэгт хийжээ. Гэтэл хүмүүсийн олонх нь үзлэгт хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлэхэд нэг хүний даралт ихсэж, хоёр хүний хоолой өвдсөн ажээ.

Харин дөрвөн цагийн үед суулт хийж байгаа иргэдээс нийт таван хүн эмчийн үзлэгт орсон байна. Үүнээс хоёр хүний хоолой өвдсөн зовууртай, гурван иргэн томуу, томуу төст өвчинтэй байжээ.

Мөн үүрийн 06.00 цагийн үзлэгт суулт хийж буй иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан аж. Энэ мэтээр хоёр цаг тутамд суулт хийж буй хүмүүсийн эрүүл мэндийг шалгаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгд хоолой нь өвдсөн байна лээ.Эмэгтэй гишүүдийг харлаа.Новш гэж

Зочин
Зочин

Харилцан биёндээ хүндэтгэлтэй хандаж ,хатуурхаж биё биёнээ үзэн яд�##�гүй , хэнээс ч байсан хүн чанарын хайр тусламжийг хүлээ
Н авч.бас өөрсдийнхөө эрүүл мэндийг хамга�##�ж эрүүл мэндийн үзлэгтхамрагдаасай.эв нэгдэл эвсэг харилцаа ийм үёд хэрэгтэй юм даа.

Зочин
Зочин

Гэртээ хариад ирж болдоггүй пмуу эсвэл цагыг нь бүртгээд бгаа пмуу .Тэгдэг болтоы юм бн�##�ээшдээ т�##�бай дээр

Зочин
Зочин

ЗЭЭЛЭЭ ЗОГСОО
ҮЙЛДВЭР БАЙГУУЛ

Зочин
Зочин

гохин ээ гохин

Зочин
Зочин

Энэ жагса�##�ыг удирдаад ури�##�аад байгаа жүжигчин гэх Цогтбаярыг �##�с холын АНУ-аас санхүүжүүлж байгаа сураг байна. Үнэн бол энэ нөхрийг яар�##�тай барьж аваачээ. Тагнуул цагдаагийхан пу хийж байна. Гадны битгий хэл дотоодын нөхөд санхүүжүүлж болохгүй. Харин сэтгэл санаагаараа дотоодын иргэд дэмжиж болно.

Зочин
Зочин

Амжилт тулт�##� суугаарай....

Suhee
Suhee

АНУЖИН САРАНГЭРЭЛ УНДАРАМ ЯМАРБОЛОР БИЛЭЭ ЖАРГАЛМАА ..... НАРЫГ ЧӨТГӨР АВАГ БИШ БҮР ИДЭЭШЭЭ ЧӨТГӨРҮҮД АВААД ЯВБАЛ ЗАМДАА ЧӨТГӨРИЙГ НАЙРААД БУЦААД ИРНЭ ИРЭХ ДЭЭ БҮР ОРООЛОН БОЛООД СҮҮД ХИЙНЭ ШҮҮҮҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button