НИЙГЭМ

Д.Чойжамц: Туулай жилд төрсөн хүүхэд ухаан төгөлдөр, үзэсгэлэнтэй байдаг

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Чойжамц лам Батцагаан цогчэн дуганд Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголчууд туулай жилийг бэлгэшээдэг. Сайхан жил болно. Үзэсгэлэн болгогч хэмээн нэрийдсэн туулай жил нь Цагаан лянхуа сударт "Энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно" хэмээсэн байдаг.

Цаг агаар сайхан, бороохуртай байна гэж зурхайд тэмдэглэжээ. Дээдэст сайн, дунд насныханд дунд, нялхаст хатуу жил байна. Залуу гэр бүлд төрөлт арвижна. Хавар хийгээд дөрвөн улирлын эхэнд хуртай, ус ихдэж, хүйтэн болох магадлалтай. Бадган өвчнөөс сэргийлж, хувцсанд анхаарах хэрэгтэй.

Бодлуудаа цэгцэлж, асуудлыг нэг тийшээ болгох юм. Жилийн төлөв ихэд сайн байх шинжтэй байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуцваа

Холбоотой мэдээ

Back to top button