НИЙГЭМНийгэм мэдээ
"Тавантолгой түлш" ХХК-д гарсан галыг унтраажээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгийн гуравдугаар хэсэг шатаж байна гэх дуудлагыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 20:32 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.
Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байсан ажээ.
Гал унтраах, аврах анги 21.05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21.50 цагт бүрэн унтрааж дууссан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эднийх ер нь шатаж дуусах үйлдвэр байна. Дандаа л г�##� гарах юм. Г�##�ын аюулгүй байд�##� гэж даанч �##�га даа. ХАБ-н сахилга батыг жинхэн уландаа гишгэсэн газар юм.