Нийгмийн
Монголын жолооны үнэмлэхийг Бельгид ашиглаж болно

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 2022 оны арвэннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхэлж Бельгийн засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Ингэснээр тус улс манай улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн Европын анхны улс болж буй. Мөн Нидерланд болон Люксембургт хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн орноос олгосон байна. Уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн үнэмлэх олгодог ажээ. Үүнд,
- Хүсэлт
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
- Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Жолоочийн бүртгэлийн хуудас
- Олон улсын жолоочийн үнэмлэхийн үнэ төлсөн баримт буюу нэг жил нь 20 мянган төгрөг, хоёр жил нь 40 мянган төгрөг, гурван жил нь 60 мянган төгрөг тушаасан баримтыг бүрддүүлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаана, хэнд хандаж хүсэлтээ гаргах юм бол?
Sain baina