ДЭЛХИЙНийгэм мэдээ

Манай улс аз жаргалын индексээр найман байр урагшиллаа

Дэлхийн аз жаргалын өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Дэлхийн аз жаргалын индексийг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хамгийн аз жаргалтай улсаар Финлянд зургаа дахь жилдээ тодорлоо.

Харин манай улсын хувьд найман байр урагшилж, 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Хөрш орнууд болох БНХАУ 64, ОХУ 70 дугаарт эрэмбэлэгдсэн юм.

Энэ жилийн тайланг цар тахлын жилүүд болох 2020-2022 оны хооронд 150 улсын амьдралын дундаж үнэлгээнд үндэслэн аз жаргалаар эрэмбэлсэн байна.

Уг тайланд хамгийн аз жаргалтай улс орнууд, аз жаргалын хамгийн доод хэсэгт байгаа улс орнууд болон тэдгээрийн хоорондын бүхий л зүйл аз жаргалд хүргэдэг хүчин зүйлсийг тодорхойлдог.

Скандинавын улс болон түүний хөрш Дани, Исланд, Швед, Норвеги улсууд эрүүл мэндийн дундаж наслалт, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, авлига бага, хүмүүсийн анхаарал халамж тавих байдал буюу өгөөмөр зан, амьдралын гол шийдвэр гаргах эрх чөлөө зэргээр судалгааг боловсруулжээ.

Бусад улс орноос дурдвал Израиль өнгөрсөн жил есдүгээр байранд байсан бол таван байр ахиж, дөрөвт жагссан байна. Аз жаргалын индексээр эхний 20 байрыг эзэлсэн улсуудыг доор дурдлаа.

  • 1.Финлянд
  • 2.Денмарк
  • 3.Исланд
  • 4.Израил
  • 5.Нидерланд
  • 6.Швед
  • 7.Норвеги
  • 8.Швейцарь
  • 9.Люксембург
  • 10.Шинэ-зеланд
  • 11.Австри
  • 12.Австрали
  • 13.Канад
  • 14.Ирланд
  • 15.АНУ
  • 16.ХБНГУ
  • 17.Бельги
  • 18.Чех
  • 19.Их Британи
  • 20.Литуан
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Source bna uu?

Зочин
Зочин

Ёстой худлаа

Зочин
Зочин

Yostoi hudlaa bh . Хүн яаж сайхан амьдарч сэтгэл дүүрэн байдагыг хараагүй мэдэхгүй болхоор ийм л амьдрал байдаг ийм л байх ёстой гэж боддогоос буруу гажуул юмандаа дассан байдаг . Өрөвдмөөр амьдарч бгаа шүү дээээ

Ganaa
Ganaa

сарын 200 долларын цалинтай аз жаргалтай болцымуу

Сэргэлэн
Сэргэлэн

Битгий худал ярь!!! Байдал өдрөөс өдөрт хүндэрч бхад дарга нараас өөр ХЭН тийм их жаргалтай байгаад бна аа Тайлбарлах хүн бна уу

Зочин
Зочин

Мөрөөдлийн юмаа бичсэн юмуу хаана аз жаргалтай байдал нь байгаа юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button