УЛС ТӨРУлс төрийн мэдээ
БШУ-ы сайд "багшийн цалинг нэм гэж жагсах нь зохисгүй" гэв

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2023.04.06/ Төв талбайд "Монголын боловсрол багшийн хомсдолд орж байна. Учир нь багш нарын цалин амьдралд үнэхээр хүрэлцэхгүй хоосон хонож байна. Багшийн цалинг гурав дахин нэм" хэмээн шаардаж жагслаа.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багш нарын цалин нэмэх асуудлын эсрэг байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх ойлголт байхгүй. Боловсролын салбарын цалин 30 хувь нэмэгдээд байгаа. Цалингаа дахин нэмүүлнэ гэдэг буруу ойлголт. Багш багадаа 1 сая 5000 төгрөг, дээд тал нь 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл чадварлаг багш хамгийн сайн цалин авдаг байх тогтолцоо руу явах, багш нар илүү цалин авахад тэмүүлэх ёстой" хэмээжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би бодоод байх юм.Бодит өнөөдөр амьдралдаа хэрэглээд ахуй амьдрал нь сайжирсан байгууллага байна уу.
NO. Статистикийн мэдээлэлээр татварт 70% ийг аваад явчихдаг тэр мэдээлэлээр тайлан гаргадаг статистикийн мэдээлэлээр тархи угаадаг бас татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг , иргэддээ буруу мэдээлэл өгдөг ганц байгууллага нь статистикийн газар болжээ.Дээр үед цаг уурын байгууллага ( цас орж ч мэднэ орохгүй бол хөршийн мэдээлэлд түшиглэнэ үү ) гэсэн мэдээлэл явдаг байсан .Яг түүн шиг
Энэ засгийн топ гаруудын нэг гэж
unen heljee
Сайд минь боловсролын системийг сайжруулах, сайн багштай байх, хүнийг хүмүүжүүлэх асуудалд ганц гол юм бол цалин. Цалин сайн бол хү ажиллана. Хамаг сайн багш нар чинь уурхай болон гадаад яваад дууслааш дээ. Ойлгох хэрэгтэй. Харин нэмэх ёстой тэхдээ улсын эдийн засаг одоохондоо боломжгүй байна гэвэл зөв болж та ад үзэгдэх нь бага байх болно.
хүүхэд олигтой сургаж чадахгүйбажй дандаа мөнгө ярина ямар ч чадваргүй багшаар дүүрэн шүү