Эдийн засгийн мэдээ

ХАА-г дэмжих сан 10325 иргэн, нэгжээс 219 тэрбум төгрөгийн авлагатай

Хөдөө аж ахуйг дэмжих санг корпорац болгон өөрчлөхтэй холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын өнөөдөр /2023.04.07/-ийн чуулганаар ярилцаж байна.

Тухайн байгууллага 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Эргэлтийн хөрөнгө 301, харилцах 3.5, бараа материалд 77.7, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөгийн дүнтэй байгаа юм.

Уг санг хар данстайгаар корпорац болгох гэж буй. Тухайлбал, 31.3 тэрбум төгрөг нь БНХАУ-ын ЗГ-ын, 5.7 тэрбум төгрөг нь Монголын ХАА-г хөгжүүлэх сангийн, 0.2 тэрбум төгрөг нь Бүгд найрамдах Беларусь улсын зээлийн хөрөнгө ажээ.

Түүгээр ч зогсохгүй 2022 оны жил эцсийн байдлаар 10325 аж ахуйн нэгж иргэнээс 219 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 18 тэрбум төгрөг нь 10-аас дээш жилийн хугацаа хэтэрсэн авлага байгаа ажээ.

Үүссэн өр авлагын асуудлыг Сангийн болон Хүнс, хөдөө аж аухй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг шалгалт хийсэн байна. Өр авлагыг ангилснаас гадна 2023-2024 онд дээрх өрийг төлж барагдуулах чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2023 12:49

заав�##� эргэн төлүүлээрэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button