ДЭЛХИЙЭдийн засгийн мэдээ

"Korea Coal" корпорац Монгол дахь Хотгор шанага төслөө худалдана

"Korea Coal" корпорац Монгол дахь Хотгор шанагын уурхай дахь Хотгор шанага төслөө худалдахаар болсноо мэдээлжээ.

Олон улсад эрчим хүчний эх үүсвэрийн үнэлгээ өссөнтэй зэрэгцэж эл шийдвэрийг гаргасан талаараа корпорацын зүгээс даваа гарагт мэдээлсэн байна. Корпорацын зүгээс дотоод хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөн хяналтын багцын үнэлгээг гаргаж, хэлцлийн андеррайтераа сонгоно гэжээ.

БНСУ-ын төрийн өмчит тус компани нь 2010 онд уг төслийг авч байсан юм. Уурханй хяналтын багц нь Өмнөд Солонгосын мэдэлд байдаг бол 49 хувь нь "Хотгор шанага" ХХК-ийн захирал Б.Алтангэрэлийн мэдэлд байдаг. Тайлбарлавал, 49 хувь нь хувь иргэний өмч бол 51 хувийг нь 10 сая ам.доллароор БНСУ-ын талд зарсан юм.

Эл төслийг тус компани байгуулагдсанаас хойших анхны гадаад эзэмшил нь билээ. Уурхайн нийт үнэлгээг 40 тэрбум вон буюу 30 сая ам.доллароор тогтоосон байдаг. Хотгор шанага уурхай нь Улаанбаатар хотоос 1591 км-ийн зайд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт оршдог, 500 сая тоннын нөөцтэй уурхай юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Солонгост 10 сая доллараар зарсан хүн нь Хүрэлбаатар биз дээ. Одоо сайд хийж байгаа. Энэ тухай маш ноцтой баримттай хийсэн нэвтрүүлэг гарч байсан даа. Хулгайч төрийн сайд хийдэг шал бузар юмаа.

Зочин
Зочин

51 %-аа 10 сая $ зарчихсан Хүрлээ.

Сар
Сар

Монголын баялагийг гадныханд зарсан хүн өнөөдөр сайд хийгээд зогсч байна.Монголд л байдаг онигоодоо....

Зочин
Зочин

Шадар сайд , эдийн засаг хөгжлийн сайд , УИХын гишүүн гээд давхар давхар дээл өмссөн Чимидийг хүү Хүрэлбаатар чи хотгор шанагаа эргүүлэн худалдан авч ирж монголдоо үлдэхээр хийж өгөх хэрэгтэй.Үгүй бол төрд ажиллах хэрэггүй байх ёстой газраа байх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

МАН ын ялзрал юм даа.Хулгайчаар сайд хийлгэчихээд аман дээрээ алгадуулчихаад зүгээр л суугаад байх юм.АНын нэг нөхөр итгэчихсэн бол Хүрэлбаатар яаж арзагнаж байх бол .Болоогүй хулгай зэлгий ,авилгал албан тушаалтай тэмцэнэ гэж яриад байгаа юм даа

Зочин
Зочин

Газар нутгаа зарагсад сайд болоод л төрд зайдлаад байх юм

Зочин
Зочин

Хулгайч нарын хулгайг уудалбал гүйцэхгүй

иргэн
иргэн

Энэ бол ард түмний өмч байгалийн баялагаа хэн нэгэн овжин залжин нэгэнд үнэгүй бэлэглэж байгаагийн илрэл. Энэ мэт зарим нөхөд цаашдаа орд газруудаа хил дамжуулан зардаг муу үлгэр дуурайлалын эхлэл болж байх шиг. Анхаадаг газар байвал цаг алдахгүй арга хэмжээ авах хэрэгтэй бизээ.

Холбоотой мэдээ

Back to top button