ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Задаргаа: "10 их наядын хөтөлбөр"-өөр 6.8 их наядыг иргэн, ААН-үүдэд зээлжээ

Цар тахлын хүнд үеийг даван туулахын тулд Засгийн газар "10 их наядын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн.

10 их наядын эх үүсвэр тодорхойгүй, иргэд хийгээд эдийн засагчид мөнгө хэвлэх нь, эргээд төгрөгийн ханшийг унагах эрсдэл бий болох нь хэмээн болгоомжилж байсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд ерөнхийдөө:

  • Ажлын байрыг хамгаалах
  • Ипотекийн зээл олгох
  • Репо санхүүжилт хийх
  • Хөдөө аж, ахуйг дэмжих гэсэн дөрвөн төрлийн зээлийг, бага хүүтэй олгосон байдаг.

Тэгвэл "10 их наядын хөтөлбөр"-ийн зарцуулалтын задаргааг Монголбанкнаас товч тайлагнажээ.

Үүнийг харвал:

  • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 тэрбум төгрөг
  • Урт хугацаат репо санхүүжилтад 2 их наяд төгрөг
  • Орон сууцны ипотекийн зээлд 2 их наяд төгрөг
  • ХАА-н зориулалтын зээлд 888 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Энэ нь нийт 6.8 их наяд төгрөг юм. Өөрөөр хэлбэл 10 их наяд биш 6.8 их наядын зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button