Нийгэм мэдээ

"МИК Холдинг" ХК гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулна

МИК Холдинг ХК болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иуд гэр хорооллын дахин тѳлѳвлѳлтийн асуудалд хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллахаар болж "Улаанбаатар - Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” арга хэмжээний үер харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. МИК Холдинг ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан.

Санамж бичгийн хамтын ажиллагааны үр дүнд нийслэл Улаанбаатар хотын агаар хөрс, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн нийтийн болон амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах тэдгээрт хамаарах орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой оновчтой сонголт бүхий механизмыг бүрдүүлэн ажиллах боломж нээгдэх аж.

Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр анх 2013 онд эхэлсэнХөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн үр дүнд 110 мянган өрх айл орон сууцтай болж нийгэм, эдийн засагт үр нөлөөгөө өгсөн. Бас нэг гол үр дүн бол ипотекийн зээл авсан өрхийн 37 орчим хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн. Гэвч агаар хөрсний бохирдол, гэр хорооллын өрхийн тоо буураагүй, хот руу шилжих хөдөлгөөн зогсоогүй. Иймд хөтөлбөрийг цаашид гэр хороолол руу чиглүүлэх шаардлага үүсэж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажилласнаар орон сууцны асуудал, хот төлөвлөлтийн цогц шийдэл, хэт төвлөрөл, замын түгжрэл, агаар хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл ерхийг орон сууцжуулахад чиглэсэн загвар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад зах зээлээс бага хүүтэй хөрөнгө оруулалт татах боломж нээгдэх юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 20, 2023 19:14

Сайхан мэдээ

Зочин
Зочин
4 сар 21, 2023 19:29

Хотын гэр хорооллын иргэдийг түлхүү оруулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button