“Борзон”-гийн хөвгүүдийг “Хан Монгол сургууль” тэтгэлгээр суралцахыг урьжээ

"247 дахь клуб" хэмээх анхны ковер дуугаа цацаж 24 цагийн дотор сошиал хэрэглэгчдийн дунд “бүүм” болоод буй Баянхонгорын хөвгүүдийн талаар өчигдөр бид тодруулга мэдээлэл хүргэсэн билээ.
Тэднийг Б.Дагвадорж, Э.Бадраа, Б.Намгарренчин гэдэг бөгөөд Баянхонгор аймгийн "Эрдэнэмандал" сургуулийн 11-р ангид суралцдаг.
Тэдгээр хөвгүүдийг Монголд хөтөлбөрөө хэрэгжүүлэгч Солонгос сургууль болох “Хан Монгол сургууль” 2023-2024 он хичээлийн жилд 100 хувь тэтгэлэгээр суралцах эрх бэлэглэж байгаа тухайгаа зарлажээ. Тэтгэлгийн хэмжээ 24 сая төгрөг бөгөөд 2023.05.06-ны өдрийн 12.00 цагт МҮХАҮТ-д болох өдөрлөгт хүрэлцэ ирж урилгаа аваарай гэжээ.
Бидний өчигдөр хүргэсэн Борзон: Анхны бичлэгийг ийм олон хүн үзнэ гэж бодоогүй, өнөөдөр дахиад нэг ковер цацна тодруулгыг ЭНД дарж уншаарай















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gantshan jild l tegeh yum bishuu tgd tsaashaa tulburgui bol yahiin?
Тгд угаасаа ебс төгсөж бгааздээ одоо 11гэхээр