Волейбол: Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Хятадын "Liaoning Donghua" клубт хожигдлоо

Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Вьетнам улсыг зорисон билээ. Тус тэмцээнийг Вьетнамын Вин Фукд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Энэ жилийн клубуудын Азийн аваргад нийт есөн орон оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн.
Тодруулбал, Тайланд-3, Иран-4, Казакстан-2 баг оролцох бол Монгол, БНХАУ, Япон, Хонгконг, Тайвань улсаас нэг нэг баг өрсөлдөх юм байна. Нийт 14 баг найм хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Тэгвэл өнөөдөр манай улсын шигшээ баг болон БНХАУ-ын багийн тоглолтоор тус тэмцээн албан ёсоор эхэллээ.
Тоглолт монголын цагаар өдрийн 13 цагт эхэлсэн бөгөөд манай баг Хятадын "Liaoning Donghua" клубтэй тоглож ялагдал хүлээлээ. Тодруулбал, гурван үеийн турш тоглолт үргэлжилж 25:15, 25:13, 25:9 гэсэн онооны харьцаатайгаар хожигдов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туршлага сууна эмэгтэй багт баяр хүргэе!
Бэлтгэл олигтой хийдэггүй золхуу ш тэ, олон тооны зөрүүтэй хожигдсон байна ичмээр юм
Зүгээр зүгээр. Хятадын баг айхтар байх оо. Туршлага сууж, сайжирч байгаад �##�аад өгөх цаг ирнэ ээ. Амжилт хүсье.
Kk
Туршлага сайн суугаарай,Хятадууд сайн шүү дээ.
За дэмий зүйл оролджийхоор гэртээ сууж бизнэсээ хийй. Хятадыг энэ зуундаа барахгүй
битгий тэнэгт
Санаснаас хамаагүй сайн тоглосон байна Хятадууд чинь олимп дэлхийн аваргатай улс тэр хэмжээгээрээ тамирчид нь жигд хөгжсөн мундаг багуудтай Шигшээд байдаг тамирчид нь бараг баг болгоноос цугларсан байдаг