ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Газрын тосны үнэ 4 хувиар буурлаа

Нефтийн үнэ лхагва гарагт дөрвөн хувиар буурчээ.

Эдийн засгийн уналтаас болгоомжилж буйтай холбоотойгоор АНУ-ын түүхий нефтийн нөөц таамаглаж байснаас буурсан байна. Улмаар Брент маркийн нефтийн үнэ 3.8 хувиар буурч, 3.08 ам.доллар болжээ. Баррель нь 77.69 ам.долларт хүрсэн аж.

АНУ-ын баруун Техасын газрын тосны үнэ нэг баррель нь 74.30 ам.долларт хүрч, 3.6 хувиар буурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц 5.1 сая баррелиар буурч 460.9 саяд хүрсэн талаар Эрчим хүчний мэдээллийн албанаас мэдээлэв. Шинжээчид 1.5 саяар буурна хэмээн таамаглаж байсан ч уг таамаглалаас 3.4 дахин их тооцоололтой гарлаа.

АНУ-д нефть боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдэж, харин түүхий нефтийн экспорт багасах таамаглал долоо хоногийн турш үргэлжилж буй.

АНУ-ын газрын тосны шинжээч Мэтт Смит "Ирэх долоо хоногт газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн тоо өсөх хандлагатай бөгөөд энэ нь эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэхдээ Брент маркийн газрын тосны ханш чангарсаар түүхий нефтийн экспорт буурна гэх хүлээлттэй байгаа" гэв.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиниргэниргэн
Зочиниргэниргэн

манайд бүх юм г,тосыг дагаад өсдөг хэзээч буудаггүй гадаадад буугаад б,даг

Холбоотой мэдээ

Back to top button