НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Арабын PUBGM-ийн "Nigma Galaxy" багийг монгол залуу дасгалжуулна

PUBGM-ийн алдартай багуудын нэг болох "Nigma Galaxy"-гийн дасгалжуулагчаар О.Тэмүүлэн ажиллахаар болжээ.
Тус баг нь Арабын алдартай багуудын нэг бөгөөд "Arabia&Middle East" бүсийн хоёр удаагийн аварга, 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсэд 5, Гранд финалд 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Харин дасгалжуулагчаар ажиллаж буй монгол залуу О.Тэмүүлэнгийн хувьд олон нийт "IHC E-Sport" багийг дасгалжуулж байснаар нь андахгүй. Тэрбээр 2020 оноос хойш гадаад дотоодын багуудыг дасгалжуулж байжээ.
Тухайлбал,
- NoChanceTeam: 2020.03.11 - 2020.08.13
- Defeaters: 2020.09.24 - 2021.01.10
- QLASH Europe: 2021.03.20 - 2021.05.25
- SEAL Esports: 2021.09.21 - 2022.05.10
- IHC ESPORTS: 2022.08.10 - 2023.01.08
- Nigma Galaxy: 2023.04.27 багуудыг тус тус дасгалжуулжээ.
О.Тэмүүлэнгийн дасгалжуулах эл багт Хойд Америкын шилдэг тоглогч KOOPS энэ оны хоёрдугаар сард нэгдэн орсон юм. Ингэснээр тус багийн гишүүд гурван үндэстнээс бүрдэж буй. Одоогийн бүрэлдэхүүнд,
- Араб: Lord, Hamody, Freak
- Алжир: RAOUF
- АНУ: Koops нар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.