Нийгмийн

Төрийн банк 2023 оны I улиралд 24.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан өнгөрсөн жил ХК-н хэлбэрт шилжиж байсан Төрийн банк дөрөвдүгээр сарын 29-нд буюу өнгөрсөн бямба гаригт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа Корпорэйт зочид буудлын “Эвент холл” танхимд зохион байгууллаа. 

Ээлжит хурлаар Төрийн банкны 2022 оны үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилсан, Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх танилцуулгатай танилцсан байна. Мөн тус хурлаар үндсэн таван асуудал болох Төрийн банкны 2022 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлт, Төрийн банк ХК-н хувьцааг үе шаттай нэмж гаргах, Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах, Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам, ТУЗ-ийн ажиллах журмыг баталсан байна.

Төрийн банк нь 2022 онд 97.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 оны I улирлын байдлаар 24.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм. 

Монгол орон даяар 500 орчим салбар 4,000 гаруй ажилтан 2.3 сая харицагчтай Төрийн банк нь 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байсан билээ.

Г.Одгараг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button