УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, нэмэгдүүлнэ

Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож,  төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо.

Үүнд нийт 60 мянга орчим төрийн албан хаагч хамаарахаар байна. Улмаар аравдугаар сарын 01-ний өдрөөс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн хэмээн УИХ-ын дарга хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 25, 2023 12:48

ЗАНДАНШАТАР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ЧАДАХУУ. ӨМНӨХӨН БОЛСОН ЦАЛИНГИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ШАДАР АМАРСАЙХАН ОНЦГОЙН ДАРГА ДАРГА ГЕНЕРАЛУУДЫН ЦАЛИНГ 400000-500000 ТӨГРӨГӨӨР НЭМЖ, АХЛАГЧ НАРЫНХАА ЦАЛИНГ 10000-20000 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН. ОДОО ОНЦГОЙД АЖИЛЛАХ АХЛАГЧГҮЙ БОЛЖ, ГАЛ СӨНӨӨГЧ НАР НЬ ТУЛААНД ГАРЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЬ АЛДАГДЛАА. АМАРСАЙХАН, АРИУНБУЯН НАР ОНЦГОЙГ ТАРААЖ ДУУСЛАА. ОНЦГОЙГ ИРГЭНИЙ ХЯНАЛТААР ЯАРАЛТАЙ ШАЛГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 25, 2023 12:58

Занданшатар даргаа Онцгойн ц�##�инг дахин нэг нягтлаад өгөөч. Саяхан хийсэн өөрчлөлтөөр ахлагч нарын ц�##�ин нэмэгдээгүй нь үнэн. Дарга нар өөрсдийнхээ ц�##�инг нэмүүлсэн болохоор тоодоггүй. Ахлагч нар гэж өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс байдаг ч онцгойн дарга нар хүн гэж үздэггүй. Онцгойн ажил хэдэн ахлагч нарын нуруун дээр тогтдог. Дарга нар өдөр шөнөгүй архидаж, том том машинаар зугаацсан улсууд харагддаг. Г�##� сөнөөгч нар ёстой өрөвдмөөр.

Зочин
Зочин
5 сар 25, 2023 13:48

Манай хойт хөрш ОХУ-ын онцгой байдлын байгууллагын гамшигтай биеэрээ тэмцдэг ахлагч нарын ц�##�ин нь генер�##� хурандха цолтой дарга нарынхаа ц�##�ингаас өндөр байдаг юм билээ. Бидний хэсэг нөхөд байг�##�ь нуурт уснаас аврах сург�##�т хийх үедээ түүнийг мэдсэн юм.

Зочин
Зочин
5 сар 25, 2023 21:12

Өрөө төл

Холбоотой мэдээ

Back to top button