НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Жүдо: Шигшээ баг Душанбегийн Гранпригаас гурван хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Душанбегийн Гранпригээр үргэлжилж буй. Манай улсын шигшээ багийн нийт 19 гишүүн тус тэмцээнийг зорьсон билээ.

Тэгвэл эл тэмцээнээс манай улсын шигшээ баг нийт гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал,

  • эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн
  • эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг
  • эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн нар тус тус медаль хүртжээ.

Өмнө мэдээлсэнчлэн Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаандаа шигшээ багийнхаа тамирчин Б.Басхүүтэй учраа таарч, ялсан юм.

Харин А.Адьяасүрэн Польшийн Кинга Волжакийг, Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсеныг тус тус ялсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Мэдээллээ зөв оруулаач ээ эмэгтэй 48 кг-н тамирчин эрэгтэй 66 кг-н тамирчинтай барилдсан байх уу

Холбоотой мэдээ

Back to top button