Завхан аймаг 100 жилээ угтаж төв талбайтай болжээ

Завхан аймгийн Улиастай суманд 100 жилийн ойгоо угтаж, төв талбайн тохижилт, барилгын ажил дууссан байна. Улмаар улсын комисс хүлээн авчээ.
Тус талбайн ажлыг энэ сарын эхээр эхлүүлсэн юм. Нийт 10 мянган ам.дөрвөлжин талбайн тохижилтод 2.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Талбайг Завхан аймгийн байгалийн өвөрмөц тогтцыг бэлгэдэж уул толгод, ус, ургамал бүхий гурван хэсгээр тохижуулсан байна.
Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан резинэн зөөлөвч бүхий хавтантай иж бүрэн тоглоом, скейтбоардын талбайг байгуулжээ. Мөн 4000 гаруй мод тарьж суулгасан байна.

Мөн ногоон байгууламж, амрах саравч, сандал, усан оргилуур бүхий тохижилт хийжээ. Түүнчлэн Аймгийн нутгийн удирдлагын ордны урд талбайг ёслол хүндэтгэлийн хэсэг болгосон байна. Тус хэсгийг гантиг чулуун хавтангаар тохижуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж бна ш дээ. Баяр хүргэе.
хамгийн хөгжил муутай байнга иргэдийн хур�##� нь хэрүүл хийж байдаг газар даа одоо хөгжихөө бодох л хэрэгтэй дээ
Ойрхон ганц нэг боловсон жорлон бий юу?