"Эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлнэ"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: "Орлого нэмэхэд ерөөсөө л хэдхэн л зүйл хөдөлнө. Эсвэл дундаж цалин одоогийнхоос онцгой ихээр нэмэгдэх ёстой. Эсвэл НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдэх ёстой. Цэрэг, цагдаа, 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээж нар, төрийн тусгай алба хаагчдын гэр бүлийн НДШ-ийг төрөөс даадаг. Эд нарыг бууруулах ёстой. Түүнээс биш НДШ-ийн хувь хэмжээг бууруулах ямар ч боломж байхгүй. Цалинг иргэд эсрэгээрээ бууруулаасай гэж бодож байгаа. Цалинг тэд болгоно гэж шууд хуульчлах хэцүү. Энэ хэдхэн барометр дотор орлого, зарлага багтдаг. Бид энэ алхмыг хийхгүй бол хий бичилт хийсээр байна" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Хамтын тэтгэврийн тухай хуулийг би С.Эрдэнэ даргаас зөвшөөрөл авч байж өргөн барьсан. Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэвэр өвлөгдөх тухай орж байгаа учраас зөрүү байгаа боловч асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Тэтгэврийг индексжүүлэх хууль 50 гаруй улс оронд хэрэгждэг. Ахмадууд төр засагтаа хяналт тавих механизм болдог" гэв.
УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин "Улстөр ойртоод тэтгэвэр 10, 20 мянган төгрөгөөр нэмж, эргээд үнийн өсөлт үүсдэг байдал байсаар ирсэн нь үнэн. Хамт амьдарч байсан эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлж үлдээнэ гэсэн зохицуулалт тусгасан.
Энэ хуульд цалинг нь дахин нэг удаа шинэчлэн бодож, шинэчлэн бодсон цалингаас нь тэтгэвэр тогтоох заалт оруулж ирсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 хувь. Дээрэмдчих юм байна л даа!
yagaad 20% gej, uldsen 80% ni yaahiim bol? tatvar bish shu de, Niigmiin daatgal shu de ter hun buren buten avah buren erhtei, manaih irgedee deeremdeh deerelheh handlaga gargaj bolohgui shu, uldsen gants hugshin ni haniinhaa niigmiin daatgaliig buren buten zartsuulah ni yu ni buruu bhav de
Ядаж 50-60% г өгөх нь зөв шүү дээ
Бүх л насаараа хамтран зүтгэсэн л байж иаарна шүү дэн
Анужин чи дуугүй байснаараа л бай.Юу ч мэдэхгүй юм чинь хэлгүйгээрээ дуусаж улстөрөөс �######� за