Улс төрийн халуун сэдэв

Гурван гишүүн нь тойргоо орхиж, тооноор орж ирэгсдийг автоматаар дэмждэг СХД

Шилжин суурьшигчид олонтой, хүн амын бүтэц нь хотын тогтвортой оршин суугчдаас арай өөр бүс бол Сонгинохайрхан дүүрэг. Уг дүүрэгт МАН сонгууль дараалан ялалт байгуулдаг жишиг сүүлийн хоёр парламент дамнан тогтчихоод байна.

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт нэр двэшихээр удаан хугацаанд бэлтгэлээ хийгээд байсан Н.Учралыг гэнэт СХД-т мандат өгч, өнөөх нь улсдаа дээгүүр саналаар ялалт байгуулсан түүхтэй. Мөнхүү 2020 оны сонгуулиар Н.Анужин, Б.Жаргалмаа нарын шинэ нэр дэвшигчдийг СХД-т нэр дэвшүүлж, МАН багаараа парламентад суусан.

Гэвчиг УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед СХД-ийн МАН-ын гишүүдийг бүтцийг харвал,

  1. Д.Сумъяабазар Хотын дарга болж, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн.
  2. Х.Нямбаатар Хотын дарга болж, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн.
  3. Н.Учрал СБД-ийн МАН-ын хороог удирдаж, тус дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байна.

Утгачилбал, 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн таван гишүүний хоёр нь Хотын дарга болж, ээлж дараалан гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн байна. Өөрөөр хэлбэл, тойргийн хамааралгүй болж, нийт нийслэлчүүдийн төлөө ажиллах үүрэг хүлээсэн гэсэн үг.

Үүн дээр Н.Учралд нам нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог хариуцуулж, М.Ганбаатарт дэд сайд өгөх замаар тойргийн сэлгээ хийхээр бэлтгээд буй.

Өнгөрөгч өвөл ҮХӨ-ийг хийх үеэрээ сүүлийн хувилбараар гэнэт 76 тойрог дээр хоёр тойрог нэмсэн. Уг нэмэгдсэн хоёр тойргийг хүн амынх нь тоогоор дүйцүүлж, СХД, БЗД-үүдэд тавихаар тохирсон. Тэгэхээр ирэх 2024 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэг тав биш зургаан мандаттай болох юм.

Нөгөө талаараа МАН-аас нэр дэвшвэл шууд ялдаг гэх товьёогт эрмэгшсэн эрх баригчид Н.Энхбаярыг МАХН-аа тус намд нэгтгэсний хариуд Д.Сумъяабазарын тойргийг Э.Батшугарт өвлүүлээд өгчихсөн. Өнгөрөгч сонгуулиар өрсөлдөгчдийг харсан ч тэр Б.Жаргалмаа, П.Анужин нар нь СХД-т ажилласан түүхгүй, намын оноолтоор ирсэн шинэ тутам нэр дэвшигчид байв. Ингэж СХД тооноор орж ирэгчдийн яг гоё амьд жишээ болов.

Олон хавар нэгэндээ гэж. Найдвартай ялалт байгуулдаг гээд, эл дүүргийг дуртай нь орхин оддог. Тооноор орж ирэн, шуудхан нэр дэвшээд ялаад байдаг хэлбэрийг ирэх сонгуулиар Сонгинохайрханчууд хүлээн зөвшөөрөх болов уу.

УИХ-д суулгаад өгөхөөр суудлаа хаяад явчихдаг байдал, дүүрэгт нь ирж ч үзээгүй шахам улсууд нэр дэвшигчээр гэнэт хүрээд ирдэг байдалд одоо сонгогчид ер нь хэрсүү хандахаар, тийм нийгмийн уур амьсгал бүрдээд байгаа билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-09 08:34

Учр�##� Сүхбаатарт дэвших юм уу

Зочин
Зочин
2023-10-09 14:56
Reply to  Зочин

Жарг�##�аа , Агуу их нараа СХД чууд одоо больцгоо .

Зочин
Зочин
2023-10-09 08:34

Хотын дарга болоод томроод байгаа

Зочин
Зочин
2023-10-09 08:44

Жинхэнэ улны дүүрэг шүү дээ, нийт өрх айлуудын бараг 50 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, за тэгээд архины хамаар�##� энэ тэр бол ярилтгүй, ийм болгосон хүмүүс нь ч айгаад зугатаагаад байхад мань мэт нь я�##�тай ч билээ.

Зочиндорждорж
Зочиндорждорж
2023-10-09 11:36

Схд голдуу ядуучууд бдаг гэсэн 50к 100к өград санлаа өгдөг мөнгөө хулээсэн улсууд их бдаг бараг 4 жил эгэ мөнгөө боддог ухаан муутай архи их уудаг туйлийн ядуу ихэнх нь оркууд бдаг дуурэг арга бж уу дээ таваг хоол хямдхан архиар санлаа өгөөд удаж бга дуурэг

Зочин
Зочин
2023-10-11 23:44

Одоо шинэ хүмүүс сонгоод шахаж шаардаж ажиллах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button