НИЙГЭМНийгэм мэдээ
Монголын хоккейн баг анх удаа хошой аварга боллоо

ОХУ-ын Улаан-Үд хотод 10-аас доош насны болон 13-аас доош насны хоёр ангиллын хүүхдийн шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Мэргэн хоккейн академийн "Бамбарууш" болон "Дэгдээхэй", ОХУ-аас Улаан-Үд, Эрхүү, Ангарск, Байкалск, Краснояарскийн Металург, Рудник гэх 10 баг тэмцээнд өрсөлдөв.

Улмаар монгол хүүхдүүд түүхэндээ анх удаа хоккейн эх орон болох Оросоос хошой алтан медаль хүртэж аваргаллаа.

Тодруулбал,
- 12-13 насны "Бамбарууш" баг хошой алтан медаль
- 10-11 насны "Дэгдээхэй" багийнхан анхны аваргаа авсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Togololtiin bichlegii ni uzeh yumsan