Сурвалжилга

Үйлдвэрлэгч: "Хөөндий" монгол брэнд сурагч гутал үйлдвэрлэж эхэллээ

ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын баг монгол хүүхдийн хөлний хэмжилзүйн судалгааг хийсэн байна. Уг судалгаан дээр үндэслэн "Хорол коллекшн" ХХК сурагч гутал үйлдвэрлэж эхэллээ.

Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, дулаахан, хөнгөн, чийг татдаггүй адууны арьсан гутал “Хөөндий” монгол брэндээрээ зах зээлд танигдсан тус компани ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд зориулсан сурагчийн арьсан гутлыг эрэгтэй, эмэгтэй загвараар үйлдвэрлэж байгаа юм.

Арьс болон хөвөн даавуун дотортой, салдаг арьсан улавчтай, цэвэр арьсаар хийсэн сурагч гутлыг наймдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

"Хорол коллекшн" ХХК-ийн дизайнер "Монгол хүмүүсийн гутал худалдаж авахдаа асуудаг хамгийн түгээмэл асуулт “Чийг татах уу? гэдэг. Харин манай гуталнуудын хамгийн давуу тал нь “Чийг татдаггүй” гэж онцлон хэлж байв.

Монгол хүүхдийн хөлний онцлогт тохирсон цэвэр арьсан, эрэгтэй "Сурагч" гутал
Монгол хүүхдийн хөлний онцлогт тохирсон цэвэр арьсан, эмэгтэй "Сурагч" гутал

Нөгөө талаас цэвэр, сайн чанарын ямар ч арьсан гутал өмссөн хүний хөл хөлөрдөг онцлогтой. Харин арьсан салдаг улавчийг шийдэж өгснөөр чийгийг өөртөө шингээдэг онцлогтой гэж нэмж хэлсэн юм.

Тус компани мөн эргономик хөдөлгөөнд төгс зохицсон "Сурагч" цүнхийг үйлдвэрлэдэг. Сурагчийн цүнхэнд тавигдах хамгийн гол шаардлага стандарт бол хүүхдийн нуруунд очих ачаалал . “Хөөндий” сурагчийн цүнх монгол хүүхдийн биеийн өсөлт, хөгжил, сурах бичгийн жин зэргээс шалтгаалан судалж гаргасан стандарттай. Ачааллыг хүүхдийн нураанд тэнцүү хувиарлах нь сурагч цүнхний гол үзүүлэлт бөгөөд чанартай, хүүхэд бага ангиа төгсөтлөө хэрэглэх бүрэн боломжтой.

Эдгээр онцлогийг бий болгосон давуу талаараа "Хөөндий" сурагч цүнх зах зээлд танигдсан брэнд бүтээгдэхүүн юм.

“Хорол коллекшн” ХХК 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, адууны арьсан “Хөөндий” өвлийн гутал, Япон стандартаас санаа авч монгол хүүхдийн онцлогт тохируулан бүтээсэн сурагчийн цүнх, “Ouzel” үхрийн арьсан гутал гэсэн гурван брэндийг бий болгон ажиллаж хөдөлмөр хамгаалал, цэрэг, цагдаагийн, тусгай зориулалтын гутал, бусад эдлэл хэрэглэл, дөрвөн улирлын гоёлын ба өдөр тутмын гутал үйлдвэрлэж байна.

Эднийх 40 гаруй ажилтантай, гутал арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээгчдийн үндсэн багтай.

"Эргономикийн шинжлэх ухааны үндсэн нэг үзүүлэлт нь хүний биеийн хэмжээ харьцааг судалж техникт ашиглах боломж байдаг. Бид эргономикт суурилсан судалгаан дээр үндэслэн шинэ загваруудаа гаргадаг. Яг өнөөдрийн байдлаар бид сурагч гутал, сурагч спорт загваруудаа үйлдвэрлэж байна. Хүүхдүүд сургууль дээрээ очоод гутлаа сольж, таавчик өмсдөг. Манай энэ гаргаж буй загвар бол ангидаа өмсөхөд маш тохиромжтой" гэв.

"Хорол коллекшн" ХХК-ийн үйлдвэрлэж буй гутал, цүнх бусад бүтээгдэхүүнтэй ЭНД дарж танилцаарай.

Ташрамд дурьдахад, Үндэсний үйлдвэрлэгч "Хөөндий" монгол брэнд 12 жилийн ойгоо тохиолдуулан адууны арьсан бүх төрлийн гуталдаа 50 хувийн хямдрал зарласнаа бас дуулгалаа.

Чийг татдаггүй, хайрч жиндүүлдэггүй, нимгэн оймстой өмсөхөд дааруулдаггүй учраас хэрэглэгч өөрийн өмсгөлөөрөө размераараа сонгох боломжтой, цасанд норохоос хамгаалсан арьсан оруулгатай зэрэг онцлог шинжүүдээр "Хөөндий" адууны арьсан гутал зах зээлд танигдсан.

"Хөөндий" гутал ийм бүтэцтэй

-50 хувь хямдарсан үнийн мэдээлэл-

"Хөөндий" том хүний гутал 35-43 размер гардаг. Үндсэн үнэ 460 мянган төгрөг, энэ удаад 50 хувь хямдарч 230 мянган төгрөгөөр зарагдаж байна. Өөрөөр хэлбэл хямдралын энэ өдрүүдэд шагайнаас доош хонины нэхий, шагайнаасаа дээш цэмбээр бүрсэн эсгий дотортой, эсгий-шир-эсгий-шир гэсэн дөрвөн давхар ултай дулаан, чийг татахгүй, эрүүл мэндэд тохиромжтой, насжилт сайтай, “Хөөндий” брэндийн том хүний гутлыг 230 мянган төгрөгөөр авах боломжтой.

"Хөөндий" том хүний адууны арьсан гутлыг богино түрийтэй загвараар гаргадаг. Тус загварын 35-40 размер 423 500 төгрөгөөс хямдарч 211, 750 төгрөг болжээ.

"Хөөндий" хүүхдийн гутал 25-30 размер гардаг. Үндсэн үнэ 25-28 размер 180 мянган төгрөг, 29-32 размер нь 245 мянган төгрөг, 33-35 размер нь 295 мянган төгрөгийн үнэтэй. Харин 50 хувийн хямдрал зарласнаар 25-35 размерийн хүүхдийн гутлыг 90-147 мянган төгрөгөөр худалдан авах боломж тохиож байна.

Мэдээж чанарын тухайд, "Хөөндий" эргономикт суурилсан судалгаан дээр үндэслэн бүтээсэн учраас биед тухтай, хөлд эвтэйхэн, хөнгөн, дааруулахгүй, норохгүй, чийг татахгүй.

Дөрвөн ам бүлтэй айл "Хөөндий" монгол брэндийг хямдарсан үед нь худалдан авбал аав, ээжийн гутлаас нийлээд 460 мянга, хоёр хүүхдийн гутлаас 235 мянга нийлээд гэр бүлээрээ 695 мянган төгрөг хэмнэх боломж олдож байгаа юм. Мэдээж эдэлгээний тухайд насжилт удаан учраас ухаалаг сонголт болж чадна.

Ээжүүдийн өвлийн улиралд хамгийн санаа ихээр зовдог нэг зүйл бол хүүхдийнхээ хөлийг нь даарчихвий, доороосоо жиндчихвий гэх зовнил. Харин энэ асуудлыг "Хөөндий" бүрэн шийдэж, бяцхан хөлнүүдийг дулаахан өвөлжүүлдэг.

"Хөөндий" адууны арьсан гутлын 50 %-ийн хямдрал үргэлжилж байна. Дахин сануулахад, том хүний урт түрийтэй ХӨӨНДИЙ гутал 35-43 размер 460,000-230,000 төгрөг, том хүний богино түрийтэй ХӨӨНДИЙ 35-40 размер 423,500-211,750 төгрөг болж хямдраад байна.

Харин хүүхдийн ХӨӨНДИЙ гутал 25-28 размер 180,000-90,000 төгрөг, 29-32 размер 245,000-122,500 төгрөг, 33-35 размер 295,000-147,500 төгрөг болж хямдарсан.

Хямдарсан "Хөөндий" гутлаа storepay, lendpay, pocketzero, money_t зэрэг апплэйкшнээр зээлээр авах боломжтой.

ХАЯГ, БАЙРШИЛ, БУСАД МЭДЭЭЛЭЛ:

Худалдаалагдаж буй салбарууд:

  • Дөлгөөн нуур зочид буудлын баруун талд “Хөөндий” нэрийн барааны дэлгүүр Ажиллах цаг: 10:00-20:00 Утас: 8090-7723
  • Алтжин бөмбөгөр худалдааны төв 2 давхарт 23-40 павьлион Ажиллах цаг 10:00-20:00 Утас: 8091-7723/
  • Хөдөө орон нутгийн салбар дэлгүүрүүд Утас: 7577-7723
  • Хүргэлт: #хөөндий_монгол_брэнд пэйж хуудасны #messenger-ээр захиалгаа өгөөд #үнэгүй хүргүүлээд аваарай

Харилцах утас: 7577-77238090-7723, 8091-7723


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2023 08:53

Goe goe bayr hvrgie

Зайл
Зайл
7 сар 5, 2023 12:55

Засс �######� тэнгэрт хадсан үнэтэй биз ер нь монголд үйлдвэрлэсэн болгон бузаррын үнэтнй шун�##�аар л зардагшд бузар шун�##�тай газараас авч байсанаас муулаад байдаг хятадийн гут�##� хамаагүй хямд чанартай байдаг

Зочин
Зочин
7 сар 5, 2023 17:27

Odoo surguuliyd zaaval iim gutal umsug geel shaana xvvxdiin form yalaa

Eej
Eej
7 сар 5, 2023 23:44

Aduunii arisan gutal nasjilt udaan bish bhoo. Taaruu l um bn lee. Teghdee edni gutal bish l dee. Orosoos abch bsn.

Back to top button