Нийгмийн

50 хувь хямдарсан "Хөөндий" гутлыг таван төрлийн апплэйкшнээр зээлээр авах боломжтой

Үндэсний үйлдвэрлэгч "Хөөндий" монгол брэнд 12 жилийн ойгоо тохиолдуулан адууны арьсан бүх төрлийн гуталдаа 50 хувийн хямдрал зарлаад байна.

Чийг татдаггүй, хайрч жиндүүлдэггүй, нимгэн оймстой өмсөхөд дааруулдаггүй учраас хэрэглэгч өөрийн өмсгөлөөрөө размераараа сонгох боломжтой, цасанд норохоос хамгаалсан арьсан оруулгатай зэрэг онцлог шинжүүдээр "Хөөндий" адууны арьсан гутал зах зээлд танигдсан.

"Хөөндий" гутал ийм бүтэцтэй

Харин одоо үндсэн болон хямдарсан үнийн мэдээллийг өгье.

"Хөөндий" том хүний гутал 35-43 размер гардаг. Үндсэн үнэ 460 мянган төгрөг, энэ удаад 50 хувь хямдарч 230 мянган төгрөгөөр зарагдаж байна. Өөрөөр хэлбэл хямдралын энэ өдрүүдэд шагайнаас доош хонины нэхий, шагайнаасаа дээш цэмбээр бүрсэн эсгий дотортой, эсгий-шир-эсгий-шир гэсэн дөрвөн давхар ултай дулаан, чийг татахгүй, эрүүл мэндэд тохиромжтой, насжилт сайтай, “Хөөндий” брэндийн том хүний гутлыг 230 мянган төгрөгөөр авах боломжтой.

"Хөөндий" том хүний адууны арьсан гутлыг богино түрийтэй загвараар гаргадаг. Тус загварын 35-40 размер 423 500 төгрөгөөс хямдарч 211, 750 төгрөг болжээ.

"Хөөндий" хүүхдийн гутал 25-30 размер гардаг. Үндсэн үнэ 25-28 размер 180 мянган төгрөг, 29-32 размер нь 245 мянган төгрөг, 33-35 размер нь 295 мянган төгрөгийн үнэтэй. Харин 50 хувийн хямдрал зарласнаар 25-35 размерийн хүүхдийн гутлыг 90-147 мянган төгрөгөөр худалдан авах боломж тохиож байна.

Мэдээж чанарын тухайд, "Хөөндий" эргономикт суурилсан судалгаан дээр үндэслэн бүтээсэн учраас биед тухтай, хөлд эвтэйхэн, хөнгөн, дааруулахгүй, норохгүй, чийг татахгүй.

Ээжүүдийн өвлийн улиралд хамгийн санаа ихээр зовдог нэг зүйл бол хүүхдийнхээ хөлийг нь даарчихвий, доороосоо жиндчихвий гэх зовнил. Харин энэ асуудлыг "Хөөндий" бүрэн шийдэж, бяцхан хөлнүүдийг дулаахан өвөлжүүлдэг.

Ээж, охин, аав хүүгээрээ ингээд хослуулаад авбал өвлийн гутлын зардлаасаа 390 мянган төгрөг хэмнэх нь

Тооцоолол: Дөрвөн ам бүлтэй айл "Хөөндий" монгол брэндийг хямдарсан үед нь худалдан авбал аав, ээжийн гуталнаас нийлээд 460 мянга, хоёр хүүхдийн гутлаас 235 мянга нийлээд гэр бүлээрээ 695 мянган төгрөг хэмнэх боломж олдож байгаа юм. Мэдээж эдэлгээний тухайд насжилт удаан учраас ухаалаг сонголт болж чадна.

"Хөөндий" гутлаа 50 хувь хямдарсан үнээр нь өнгө, хэмжээний өргөн сонголттой дээр нь амжиж очоорой
Хүүхдийн гутлууд ийм өнгөний сонголттой шүү
"Хөөндий" өргөн шилбэтэй бас богино загвар сонирхогчдод зориулаад том хүний гутлаа богино түрийтэй загвар гаргадаг

"Хөөндий" гутлын зохион бүтээгчид "Манай аль ч барааг тухайн хүн зохистой хэрэглэвэл хэдэн жилдээ асуудал гарахааргүй чанартай. Гэтэл хэрэглэгчидийн амьдралын хэв маяг дадал зуршилтай холбоотой реплексүүд байна. Жишээ нь, хөлөө ачиж суух, машин байнга жолоодох гэх мэт. Тийм учраас манай үйлдвэр засвар үйлчилгээг нээсэн. Засварын төвөөр эдэлгээ, үйлдвэрээс шалтгаалсан засвар огт ирдэггүй нь манай гутлын чанарыг илтгэж байна гэж ойлгодог" гэв.

"Хөөндий" гутал бүр хэрэглээ, эдэлгээ, цэвэрлэгээ, хадгалах горим, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг агуулсан паспорттой.

"Хөөндий" адууны арьсан гутлын 50 %-ийн хямдрал тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Дахин сануулахад, том хүний урт түрийтэй ХӨӨНДИЙ гутал 35-43 размер 460,000-230,000 төгрөг, том хүний богино түрийтэй ХӨӨНДИЙ 35-40 размер 423,500-211,750 төгрөг болж хямдраад байна.

Харин хүүхдийн ХӨӨНДИЙ гутал 25-28 размер 180,000-90,000 төгрөг, 29-32 размер 245,000-122,500 төгрөг, 33-35 размер 295,000-147,500 төгрөг болж хямдарсан.

Хямдарсан "Хөөндий" гутлаа storepay, lendpay, pocketzero, money_t зэрэг апплэйкшнээр зээлээр авах боломжтой.

ХАЯГ, БАЙРШИЛ, БУСАД МЭДЭЭЛЭЛ:

Худалдаалагдаж буй салбарууд:

  • Дөлгөөн нуур зочид буудлын баруун талд “Хөөндий” нэрийн барааны дэлгүүр Ажиллах цаг: 10:00-20:00 Утас: 8090-7723
  • Алтжин бөмбөгөр худалдааны төв 2 давхарт 23-40 павьлион Ажиллах цаг 10:00-20:00 Утас: 8091-7723/
  • Хөдөө орон нутгийн салбар дэлгүүрүүд Утас: 7577-7723

Харилцах утас: 7577-7723, 8090-7723, 8091-7723

Хямдралын тухай бусад мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-14 08:57

Ямар ноё юм бэ. Монголд үйлдвэрлэв гэж сонсох бүр үнэхээр сэтгэл баясах юм.сайхан мэдээнд Баярл�##�аа.

Otgonbayat
Otgonbayat
2023-05-15 22:07

Юун 50% бэ энэ өнгөрдөг өвөл гадуур 260 .230к хооронд Адууны арьсан гут�##� зөндөөл зарагдаад байсан шдээ...арайл худ�##�аа юм шигээ

Цэрэнпунцаг
Цэрэнпунцаг
2023-05-17 15:23

Ул нь каучукэн бвл л хөнгөн бас х�##�ьтрахгүй баймаар юм хар хаймаран бол аймаар хүнд дороо элэгддэг.!

Тоорой
Тоорой
2023-05-18 19:12

Над�##� каучукан ултай л таарсан даа. Монгол гээд бодохоор 1 л сайхан.

Зочин
Зочин
2023-06-23 18:49

Эрдэнэтэд хаанаас авах вэ

Гэрэлээ
Гэрэлээ
2023-09-04 21:37

Гут�##� авсаан маш их та�##�агдсан

Холбоотой мэдээ

Back to top button