Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг: Сарны дараа нарыг судлана

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2023.08.23) Энэтхэг “Chandrayaan-3” сансрын хөлгөө сар дээр газардуулсан билээ. Энэхүү түүхэн амжилтыг тогтоосноор Энэтхэг сар дээр хөлөг газардуулсан дөрөв дэх улс болсон.

Тэгвэл сар дээр газардах төслийг амжилттай явуулсны дараа Энэтхэгийн Сансар судлалын алба “Aditya-L1” нэртэй нарыг судлах хөлөг хөөргөх болжээ. “Aditya” нь Санскрит хэл дээр нар гэсэн утгатай аж. Энэтхэгийн Сансар судлалын агентлаг мэдээлснээр тус хөлгийг ирэх бямба гарагт  (2023.09.02) хөөргөх юм.

Одон орон судлаачид нарыг олон жилийн турш судалж ирсэн ч одоог хүртэл тайлагдаагүй асуултууд бий. Тухайлбал нарны хамгийн гаднах давхарга буюу, титэм гэж нэрлэгддэг бүтэц нь хэрхэн 1 сая цельс градус хүрдэг гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нарны гадаргуу 5,500 цельс градус температуртай байтал титэм 1 сая хэм хүрдэг нь хачирхалтай. Эрдэмтэд “Aditya-L1” хөлөг хэдэн арван жилийн турш тайлагдаагүй тус асуултын хариултыг олно гэж найдаж буй.

Эх сурвалж: Live Science

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2023 22:18

Наран дээр бол шөнө очино шүү хөө

Холбоотой мэдээ

Back to top button