УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Драгон" төвийг нүүлгэхэд С.Бямбацогт сайд хөндлөнгөөс оролцоогүй"

Сүүлийн үед нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр "Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв” -тэй холбоотой илт гүтгэлгийн чанартай худал ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар тараах боллоо.

Тухайлбал “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож ашиг сонирхлын зөрчил гаргасан мэтээр гүтгэн, улайран дайрч байна.

“Драгон холдинг” ХХК-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс үүдэн замын түгжрэл нэмэгдэж, гэмт хэрэг зөрчил олноор гарч, хог хаягдал бөөгнөрөн иргэд оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба, СХД-ийн иргэд болон зорчигч үйлчлүүлэгчид олон жилийн турш удаа дараа гомдол санал гаргаж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас байгуулагдсан ажлын хэсэг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид, зорчигчдын эрх ашиг, тэдний эрэлт хэрэгцээ, авто замын багтаамж хүрэлцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэ ажилд ЗТХЯ болон Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож, ямарваа нэг тушаал шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Гэтэл Даам.mn болон Мurch.mn зэрэг нэр бүхий мэдээллийн сайтууд амин хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас илүүд үзсэн увайгүй этгээдүүдийн захиалгаар бодит байдлыг илт гуйвуулсан худал мэдээлэл тарааж Зам Тээврийн Хөгжлийн яам болон Зам Тээврийн Хөгжлийн сайдын нэр хүндэд зориуд санаатай халдаж буй тул асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.

Мөн иргэд олон нийт Та бүхнийг нийтийн нийтлэг эрх ашигт илтэд харшилсан энэ мэт худал ташаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж ятгах тусам нягталж, гүтгэх тусам шүүн тунгааж эх сурвалжтай бодит мэдээлэл авч байхыг уриалж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2023 21:02

5 шарын наана байсан түгжрэлийг 5 шарын цаана нь гаргасан байна лээ. Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэр нь өөрчлөгдөхгүй. Ардын намыхан идэж ууж хулгайлхаас өөрийг чадах биш дээ.

зочин
зочин
9 сар 1, 2023 17:16

бямбацогт оролцоогүй юм бол энэ шийдвэр гаргасан
нөхдүүд төрийн өмчийн обьетыг эзэнгүйдүүлж драгон төвд ажил үйлчилгээ явуулж байгаа олон хүмүүсийг ажил орлогогүй болгож
татвар төлөглөгчдийн мөнгийг түрээлсийн байранд өгч түгжрэл үүсгэж
хөдөлгөөн зохицуулага байгуулагад хүндрэл үүсгэж
ард түмнийг бухимдуулан ажил хийжээ
энэ шийдвэр:
эрх мэдэлтний шахаанд орсон уу
мөнгөтэй хүний нөлөөнд
орсон уу
шийдвэр гаргасан шийдэл буруу байсан �##�ь вэ
хот ард түмэн хариу өгөхийг
ард түмэн шаардах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
9 сар 1, 2023 17:31

Эгүүр.мн.Санхүүжилт хаанаас авдаг бол .Төрийн өмчийн байрыг эзэнгүй орхиод ХУВийн эзэмшилд төрөөс түрээс төлхөөр зохицуулсан асууд�##� байгаа бололтой ,,,Анхаарах ёстой.Шинэ буурь савыг хэн гээчүүд өмчилдөг болхыг ил болговол дээр мэтээ !

Зочин
Зочин
9 сар 2, 2023 09:22

зах битгий хуцаад бай

Зочин
Зочин
9 сар 2, 2023 13:57

Драгоныг нүүлгэсэн нь зөв шиидвэр Драгон орчимын түгжрэл өмнөхөөсөө эрс багассан Зай т�##�байн тухайд хэд дахин том болсон Хүн бүхнии эрх ашгыг хангах арга хорвоод байхгүй Олонхиин эрх ашигыг л илүүд үзэхээс өөр аргагүй

Зочин
Зочин
9 сар 2, 2023 21:32

Авто тээврийн төв нь нүүж бхад сайд мэдэхгүй аа аргагүй дэ төрсөн дүүгээ мэддэггүй юм чинь ха ха ха

Зочин
Зочин
9 сар 2, 2023 22:58

Төрийн өмчийн байраа эзгүйрүүлж орхиод хувийн компанид их мөнгө төлөхөөр болж байгааг юу гэж ойлгох уу.Том оврын автобусууд нь үндсэн замдаа орохын тулд зам дээр бүтэн эргэлт хийж нөгөө т�##�ынхаа урсг�##�д орох гэж бөөн түгжрэл болгож байна.Тэр хэсэгт байнга цагдаа зохицуулахгүй бол ёстой нам гацаа болохоор харагдаж байн�##�ээ.

Болд
Болд
9 сар 3, 2023 11:53

Тиймээ тийм. Сайд хүн яаж хөндлөнгөөс оролцох билээ! Харин "шууд оролцсон" гэвэл үнэнд ойртох бусуу

Зочин
Зочин
9 сар 5, 2023 15:56

Ха ха суганы үснүүд үү. Ингэлээ гээд итгэлээ юу

Холбоотой мэдээ

Back to top button