Нийгэм мэдээ

Баасан гарагаас айл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг өгнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг өгнө. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний засвар 92, хэсэгчилсэн дулаан хангамжийн засварын ажил 96 хувьтай байгаа.

Аравдугаар сарын 1 гэхэд засварын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цэвэрлэгээ, үйлчилгээ болон газар шорооны чиглэлээр эхний ээлжид 80 гаруй машин тоног төхөөрөмж авахаар байгаа. Мөн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагаас судалгаа авсан.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд мод үржүүлгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 15 аж ахуйн нэгжид хариуцуулан гэрээлж ажиллаж байгаа.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд өөрсдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй. Энэ онд хүлэмж барих ажлыг эхлүүлээд байна. Намрын мод тарилт есдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд гэр хороололд мод тарихад анхаарч ажиллаж байгаа".

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 25, 2023 10:43

Хөлдөж үхлээ шэээээснүдэ

Холбоотой мэдээ

Back to top button