НИЙГЭМНийгэм мэдээ
Отгонтэнгэр уулын бэлд ариун цэврийн байгууламжтай болжээ

Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хоёр байршилд ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан байна.
Тодруулбал, Завхан аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжилтийг нь шийдвэрлэжээ. Тус хоёр байршлын ариун цэврийн байгууламжид нийт 30 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Ариун цэврийн байгууламжийг хөрсөнд нэвчилтгүй, агааржуулагчтай, соруулах шийдлээр хийжээ. Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас уг байгууламжуудыг Отгонтэнгэр уулын өвөр хэсэгт байрлуулсан хэмээн мэдээллээ.
Тус уулыг дотоод, гадаадын нийт 15 орчим мянган жуулчин зорьж очдог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм лмэдээ бичнэ дээ.чааваас.ямар том бүтээн байгуул�##�т вэ?
Хачин юм л байна ш дээ. Дотроо усны хоолой, холболт нтр юм байгаан болуу даа.