ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АХБ манай улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 5.9 хувь болгож, буурууллаа

Азийн хөгжлийн банкнаас Азийн хөгжлийн шинэчилсэн төлөвийн талаар мэдээллээ. Тэд ирэх онд манай улсын эдийн засгийг 5.9 хувиар өснө хэмээн мэдэгдэв.

АХБ-ны хувьд энэ оны дөрөвдүгээр сард Монголын эдийн засгийг 5.4 хувиар өснө хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл есдүгээр сарын шинэчилсэн тайланд уг үзүүлэлтээ өсгөж, 5.7 хувьд хүргэв. Харин ирэх онд 6.1 хувийн өсөлттэй байна хэмээж байсан юм. Гэвч бага зэрэг буулгаж, 5.9 хувинй өсөлтийг үзүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн манай улсын ирэх жилийн ДНБ-ий өсөлтийг

  • уул уурхай
  • тээвэр
  • тээврийн салбарын агуулах
  • үйлчилгээний бусад бизнесийн үйл ажиллагаа хангаж, эерэг нөлөөг бий болгоно гэв.

Монгол Улсын эдийн засаг хүчтэй өсөж буй ч уул уурхайн салбараас хамаарсан нөхцөл байдал хэвээр байгааг анхаарах хэрэгтэйг АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабер тодотгов. Тэрбээр,

  • Үнийн тогтвортой байдлыг хангах,
  • Ажил эрхлэлтийг сайжруулах,
  • Бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ий өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход эергээр нөлөөлөхийг онцоллоо.

Харин АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд "Эдийн засгийн сэргэлт энэ онд үргэлжилж байгаа ч салбар бүрд тэнцвэргүй байна. Төлбөрийн тэнцэл сайжирсан. Мөн гадаад валютын улсын нөөц 3.7-3.9 тэрбум ам.долларын түвшинд хүрлээ" хэмээв.

Харин хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг 0.1 хувиар буулгаж, 4.7 хувийн өсөлттэй байна хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button